Хүн бүр өөрийн байраа мэдэх хэрэгтэй

6a00d83451b74a69e20115724c161f970b-800wiБүх л ан амьтад зөвхөн ганц л байрлалаар хурьцдаг байхад хүн яахаараа ийм олон байрлалын тухай ярьдаг байнаа гэж өөрийн эрхгүй бодогддог. АНУ-ын нэрт амьтан судлаач Моррис Десмонд сексийн байрлалын тухай бодол, анхны мэдээлэл хүмүүсийн сүрэглэн амьдардаг байсан үеэс эхэлсэн гэж үздэг.

Тэр үед омгийн эрчүүд бүх эмэгтэйд үйлчилдэг байжээ. Харин эмэгтэйчүүд өөрийг нь хамгаалж, хооллож байх нэг л байнгын эрэгтэйтэй болохыг хүсдэг байж. Гэхдээ бусдаас яаж ялгарах вэ?

Сексийн үед л бусдаас ялгарч чадна. Бар шиг, эсвэл бүргэд шиг байрлалд секс хийдэг болж эхэлсэн байна. Сексийн үед хосуудын байдаг байрлал тухайн хүнийхээ сексийн онцлогоос хамаардаг.

Гэхдээ байрлалын хувьд ердөө үндсэн зургаахан төрөл л байдаг ажээ.
1. Сонгодог /эмэгтэй нь дээш харан хэвтэж эрэгтэй нь өөдөөс нь харан дээрээс нь/
2. Эсрэг /эрэгтэй нь дээш харан хэвтэж эмэгтэй нь дээрээ/
3. Хажуугийн
4. Эрэгтэй нь араас
5. Өөд өөдөөсөө харан суугаа юм уу босоо
6. Солбисон /69 байрлал/

Бусад нь бүгдээрээ энэ зургаагийн хэлбэр байдаг. Гэвч Энэтхэгийн дурлалын судар “Камасутра”-гийн эхний номонд 84 байрлалын тухай өгүүлсжэн байдаг. Гэтэл сүүлийн үеийн тайлбарлагчид “Камасутра”-гаас бүр 729 байрлал олоод байгаа. Харин Америкийн нэртэй сэтгэл судлаач Эрик Берн компьютер дээр 3780 байрлал зурсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих