“Номин” дэлгүүр хугацаа нь дууссан бараа зарж байна
Хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах нь үйлчилгээний байгууллагын хамгийн гол асуудал. Гэтэл манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа хүнсний үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүд үргэлж л дутагдал гаргадаг.
Аливаа зүйлд алдаа гаргах тохиолдол байдаг ч гаргасан алдаагаа давтаад байгаа байгууллагуудад холбогдох албаныхан хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хүний ходоод хогийн сав биш, тиймээс бид эрүү, чанартай хоол хүнс хэрэглэх эрхтэй.
Саяхан манайдаа л томоохонд орох Номин сүлжээ дэлгүүрийн Хан Уул дүүргийн салбар дэлгүүрт хугацаа нь дууссан хэрчсэн гурил зарж байжээ. Энэ сарын 5-нд нэгэн хэрэглэгч Хан Уулын Номин дэлгүүрээс хэрчсэн гурил авах гэтэл хугацаа нь 8 сарын 18-нд үйлдвэрлэсэн шошготой байжээ. Түүнчлэн энэ гурил нь шаардлага хангахгүй дотроо бүүр хөгцөрч муудсан байдалтай байжээ.
Хэрэглэгч энэ талаар дэлгүүрийн зохион байгуулагчид мэдэгдэхэд, “”Хэхэ энэ хугацаа нь дуусчиж уу” гэх маягаар асуусан нь тухайн хүндээ огт таалагдаагүй аж. Арга ч үгүй биз. Тухайн барааны хугацааг тэр үйлчлүүлэгч шалгах бус үйлчилгээ явуулж буй худалдагч, зохион байгуулагчид өөрсдөө хариуцах учир түүнд эмзэглэх арга үгүй. Түүнчлэн хугацаа нь дууссан бараа зарж байгаа хариуцлагаасаа бултан гурилын үйлдвэрт буруугаа өгөхийг оролдож байжээ.
Энэ мэтээр хэрэглэгчийн эрх ашгийг хохироох нь Монголдоо томоохонд тооцогдох Номин дэлгүүрийн цаашдын нэр хүндэд ч сөрөг нөлөөтэй буйзаа. Тиймээс Номин дэлгүүрийнхээн та бүхэн барааны хугацаа дууссан эсэхээ хэрэглэгчдээр бус өөрсдөө шалган үзэх хэрэгтэй байхаа даа ….
Эсвэл Та бүхний Хямд үнийн баталгаа чинь ийм бараа бүтээгдэхүүн гэсэн үү ….
Эх сурвалж: dorgio.mn
URL: