Чөлөөт нислэгийн ДАШТ Монголд болно

28643Нисэх загварын спортын Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2015 онд Монгол Улсад болно. Саяхан Монголын нисэх загварын спортын “МАСА” нийгэмлэгийнхэн ДАШТ-ын далбааг хүлээн авсан байна. Бяцхан нисэх хүчин гэж нэрлэгддэг энэ спорт нь F1 буюу чөлөөт нислэг, F2 буюу жолоодлоготой, F3 буюу радио удирдлагатай гэсэн гурван үндсэн төрөлтэй. F1 ангилалд нисэх загвар буюу онгоцыг агаарт хөөргөснөөс хойш нислэгийг ямар нэг зүйлээр удирддаггүй бөгөөд тамирчин онгоцоо агаарт заасан хугацаанд хэр удаан байлгаснаар нь тэмцээнийг дүгнэдэг байна. Өнгөрсөн жил манай улсад нисэх загварын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болон ААШТ болж байсан билээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих