Эх, хүүхэд, өсвөр үе, нөхөн үржихүйн асуудлаар зөвлөлдлөө

b8487e70db3860555c0bfb5e68c56721_L“Эх, хүүхэд, өсвөр үе, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт” сэдэвт зөвлөлдөх уулзалт өчигдөр ЭМЯ-ны байранд боллоо.

Уг зөвлөлдөх уулзалтаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт нөхөн үржихүйн эрүүл мэнд /НҮЭМ/-ийн тодорхой асуудлаар баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг танилцуулжээ. Мөн эх, хүүхэд, өсвөр үе, НҮЭМ-ийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдсөн байна.

Уулзалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нар, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Нийслэлийн амаржих газруудын дарга зэрэг 40 гаруй хүн оролцлоо. Уулзалтын үеэр ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр “Эхийн эндэгдлийн тандалтын тогтолцоо, эрт сэрэмжлүүлэг, орон нутгийн ЭМБ-ын үүрэг хариуцлага”, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн НҮЭМ-ийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Долгоржав “Жендерт суурилсан хүчирхийлэл, нэг цэгийн үйлчилгээг аймагт байгуулах” сэдвээр, “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах глобал стратеги” сэдвээр ДЭМБ-ын ажилтан С.Говинд илтгэл тавьсан юм. Энэхүү уулзалтын хүрээнд 10 гаруй асуудлаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцон зөвлөлдлөө.

Д.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих