ОХУ Сирийг дэмжинэ

ОХУ Сирийг дэмжинэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Хэрвээ барууны орнууд цэрэг оруулбал Сирийг дэмжинэ” гэж мэдлэгдлээ. Тэрбээр өчигдөр Санкт Петербургт өндөрлөсөн “Их 20”-ийн уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Бид Сирид туслах уу гэж үү. Тэгнэ. Бид зэвсэг нийлүүлнэ, мөн цаашид эдийн засгийн болоод хүмүүнлэгийн чиглэлээр хамтарч ажиллах болно” гэсэн байна.

Мөн “Гадны дайралтад өртөх дараагийн улс нь ямар улс байх бол” гэсэн асуултад “Дахиад нэг улс гадны халдлагад өртөнө гэж хэлэхийг хүсэхгүй байна” гэж хариулжээ.

Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр В.Путин мөн Их 20-ийн улсуудаас аль нь Сирид цэрэг оруулахыг дэмжиж, аль нь эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл өгсөн байна. Түүний хэлснээр, АНУ, Канад, Турк, Саудын Араб, Франц улсууд Сирид цэрэг оруулахыг дэмжиж байгаа аж.

Харин ОХУ, Аргентин, БНХАУ, Индонези, Бразил, Итали, Энэтхэг, ӨАБНУ эсэргүүцэж байгаа юм байна. Тэрбээр мөн дайныг дэмжсэн болон эсэргүүцсэн улсууд тэнцүү хуваагдсан гэж үнэн үү гэсэн асуултад үгүйсгэсэн хариулт өгчээ.

“АНУ болон дайныг дэмжсэн бусад улсууд олон улсын хэм хэмжээг зөрчиж, хуульгүй аашилж байна. Тусгаар тогтносон, асуудлаа дотроо шийдэх чадвартай улс орон руу халдан довтолно гэдэг байж болшгүй хэрэг. Сири улс өөрийгөө хамгаалах эрхтэй. Сири АНУ руу халдан довтлоогүй шүү дээ” гэж тэрбээр өгүүлжээ.

Х.Сайхан /www.mminfo.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих