Дифлимпийн мөнгөн медальт Д.Баасандоржийг ”Олимпийн алдар” одонгоор шагналаа
Болгар улсын Софи хотноо 2013 оны 07.26-наас 08.04-ны хооронд болсон зуны ХXII дахь Дифлимп буюу сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпийн наадмын чөлөөт бөхийн 96 кг-ийн жинд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Харумофүжи Д.Бямбадоржийн ах Д.Баасандорж /Д.Сэржбүдээ захиралтай “Хөх чоно” клубын тамирчин, дас Д.Батням/ Монголын Үндэсний Олимпийн хорооны “Олимпийн алдар” одонгоор шагнагдлаа.
Тэрээр Монгол улсын заан Р.Давааням агсны ууган хүү юм.
URL: