“Чингис хаан” дуурь удахгүй
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Б.Шаравын хөгжим “Чингис хаан” дууриар намар цагийн нээлтээ хийх гэнэ.
Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт тус дуурийн удирдаачаар Ж.Бүрэнбэх, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган нар ажиллаж байна. Мөн цомнолыг ардын уран зохиолч П.Бадарч бичиж анх 2003 онд тоглож байсан юм.
Дуурийн үйл явдал Чингис хааны бага балчир нас, Өүлэн эхийн сургаал хатан зориг, мохошгүй тэмцэл зэргийг өгүүлэх юм. Мөн их хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлнэ.
Одоогоор уран бүтээлчид дуурийн бэлтгэлдээ орсон бөгөөд ирэх сарын эхээр нээлтээ хийх юм.
М.Билэг /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: