Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, говь, тал хээрийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй.Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
9 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2013 оны 9 дүгээр сарын 08-наас 9 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд ихэнх нутгаар, 9, 10-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn


URL:

Сэтгэгдэл бичих