Шинэ клип: Хайрын цэцэрлэг дуучин У.Намуунаа, Мотив хамтлаг Жижигээ

IMG_3947

 

ХАЙРЫН ЦЭЦЭРЛЭГ

Би чиний хүлээсэн учрал

Би чиний хүсэл мөрөөдлийн эзэн

Зуурдын биш энэ хайраа зурсан зураг гэвэл

Зургийг нь зурсан зураач нь би юм шүү

Чи миний зүүдний минь од

Чи миний зүрхний минь хайр

Чимээгүй намуухан хайрын энэ дуугаа

Чинийхээ дэргэд би үүрд аяламаар л байна

Дахилт:         Би чиний дэлхийд үүрд гэрэлтмээр байна

                                    Би чиний тэнгэрт од болон гиймээр байна

                                    Бидний энэ л хайрын цэцэрлэгт минь

                                    Бид хоёрын хайр үүрд амьдарсаар л байна

Чи наддаа хайраа амлаач

Чи наддаа хайртай гэж хэлээч

Тиймээ ганцхан чамдаа би хайраа амлая

Би чамдаа хязгааргүй их хайртай

Дахилт:

Хязгааргүйгээр үргэлжлэх хайрын үгсийг хэлээч

Хариуд нь чамдаа бүхнээ зориулъя

Хэн нэгнээ хэзээ ч орхиж явалгүйгээр

Хэнийг ч биш (хэнийг ч биш) ганцхан чамайг хайрлая аа

Чамдаа би хайртай

Дахилт:         х2

Эх сурвалж:  MISS.MN

 

 


URL:

Сэтгэгдэл бичих