Хятадад мопед унаж байхдаа хүүхдээ хөхүүлж байсан ээжийг баривчилжээ
Хятадын Хэнан мужийн Юзоу дүүргийн нэгэн зам дээр мопед унан замын хөдөлгөөнд оролцож байхдаа хүүхдээ хөхүүлж байсан ээжийг баривчилжээ.
Мопед унаж байхдаа ой зургаан сартай хүүгээ өвөр дээрээ тавьж, хөхүүлж байсан залуу эмэгтэйг цагдаа харж замын хажуу руу зогсоож, гарах ослоос урьдчилан сэргийлсэн байна.
Гэрчүүдийн хэлж буйгаар “замын хөдөлгөөнд оролцож байхад нь хүү уйлахад тэрээр хүүгээ чимээгүй байлгах гэж хөхөө хөхүүлж эхэлсэн” гэжээ.
Ер нь дээрхтэй ижил тохиолдлууд дэлхийн хаа нэгтээ мэр сэр гардаг ба 2009 онд согтуу ээж таван сартай хүүхдээ хөхүүлж байхдаа дугуй унаж осол гаргахаа дөхсөн, 2008 онд Детройт хотод 29 настай нэгэн ээж жолооны ард буюу аюултай нөхцөлд хүүхдээ хөхүүлж байгаад баригдан жолооны эрхээ хасуулж байжээ.
Б.Сондор
URL: