Барилгын зах төвлөрсөн 100 айл орчим дахин төлөвлөлтөд орж эхэллээ
Саарал гудамжны өнгөөр хотын үзэмжид толбо болсон Зуун айлын барилгын материалын захыг эмхлэх ажил эхнээсээ хэрэгжиж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн буянаар эмх цэгцгүй урт гудмыг татан буулгаж, оронд нь тохилог шинэ хороолол босгох болсонд нийслэлчүүд ам сайтай байгаа юм. ТҮЦ, жижиг мухлаг шавсан зах эрхгүй татан буугдаж, оронд нь томоохон өнгөлөг шилэн хийцтэй барилга босох болсон нь өнөөдөр үр дүнгээ өгч, шаваа тавилаа.
Мэдээг бэлтгэсэн : Б.Шүрэнчимэг /tv5news.mn/
URL: