Реппер Gee “Ангираа эгчээ ашигладаг гурван жимсээ надад зээлээч” гэжээ
“Хужаа”, “Миний нутгийг надад үлдээ” зэрэг дуугаараа үндсэрхэг үзлээ илэрхийлсээр байгаа Монгол реппер Gee РТДС-ийг сэтгүүлч зураглаач мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажилладаггүй, чөлөөт уран бүтээлч тэрээр сэтгүүлчийн үүргээ бичиж, үглэж гүйцэтгэдэг гэхэд болно. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг хэнээс ч айхгүйгээр толгой холбон бичиж илэрхийлдэг тэрээр шударга үнэн, үндсэрхэг үзлээрээ олон фэнтэй болсон.
Өвөрмөц ертөнц, үзэл бодол, уран бүтээл, хувцаслалт гээд олон зүйлсээрээ ялгардаг реппер Gee энэ удаа ая зохиогч Ангирмаагаас зээл хүсчээ. Тэрээр түүний удирддаг жимсээр нэрлэсэн “Киви” хамтлагийг нь амьдаар дуулуулж сургах гэж зээл хүссэнээ өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Ангираа эгчээ ашигладаг гурван жимсээ
10жилийн хугацаагаар аниа минь надад зээлээч
Ам барьдаг авьяасийг нь авч хаяж зулгаах гэсийм
Арван жилийн дараа амьдаар дуулуулж сургах гэсийм…
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: