Гар утсыг ямар үед ашиглах вэ

phoneГар утсыг ашиглахад анхаарах маш олон дүрэм байдаг. Түүнээс чухлыг нь уншигч танаа танилцуулъя.
Гар утаснаас баттерейг нь салгах шаардлагатай бол утсыг заавал унтраах ёстой.
Бага зэрэг чийгтэй алчуураар тоос шороог нь цэвэрлэх шаардлагатай.
Гар утсыг 15-60 хэмд ажиллуулна.
Утсыг нар туссан газар тавьж болохгүй.
Авто машин жолоодон хөдөлгөөнд оролцохдоо тоноглолгүй гар утсаар ярьж болохгүй. Дээрх дүрмийг зөрчвөл та захиргааны хариуцлага хүлээнэ. Мөн өөрийн амь насанд эрсдэл учруулахуйц алхам хийж буй хэрэг юм.
Иймд жолооны ард явахдаа зориулалтын тоноглолгүй гар утас ашиглан зөрчил гаргавал Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-д заасан хариуцлага хүлээнэ. Үүнд, тухайн жолоочийг 1000-10000 төгрөгөөр торгох буюу авто машин жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасдаг журамтай.
Онгоцоор зорчихдоо гар утсаа унтраах ёстой.
Шатахуун түгээх станц болон химийн урвал явагдаж буй газар, тэсэрч дэлбэрэх зүйлийн дэргэд гар утас хэрэглэхийг хориглоно.


URL:

Сэтгэгдэл бичих