Согтуурснаас болж амиа алдав

527-1378442577untitledБаянзүрх дүүргийн зургаадугаар хороо ГССҮТ-д ухаангүй хүн эрчимт эмчилгээний тасагт ирж хэвтлээ гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллага очиж шалгахад Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо нэгдүгээр байрны урд талбайд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд оршин суух 45 настай эрэгтэй Ч гэгч нь согтуурсан үедээ унаж гэмтэн түргэн тусламжаар хүргэгдэн эмчлүүлж байгаад нас баржээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд Цэргийн төв эмнэлэгт гэмтсэн хүн ирлээ гэсэн мэдээллээр очиж шалгахад Сүхбаатар дүүргийн 10-р хороо 23 дугаар байранд оршин суудаг 34 настай эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ тус байрны орчимд явж байгаад унаж гэмтэн, нас барсан байна.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих