Хүмүүс яагаад нууц амрагтай болдог вэ

er_emШалтгааныг нь олохыг хүсэж байна уу
Залуу хосууд анхнаасаа эхнэр (нөхөр)-ийнхөө араар тавина, хуурч мэхэлнэ гэсэн зорилго тавьдаггүй. Амьдралын явцад нууц роман, тохиолдлын холбоо зэрэг үл үзэгдэх хүчин зүйл “буруу замаар” явахад хүргэдэг. Тодруулбал:
НЭГ. Нягт хамтын ажиллагаа.Дунджаар эмэгтэйчүүдийн гуравны нэг ажил дээрээ хайр сэтгэлийн явдалтай учирдаг. Эдгээр эмэгтэйчүүдийн тал хувь нь нөхөр, гэр бүлтэй байдаг.
Ажил төрлийн ашиг сонирхол дээр үндэслэгдсэн ажлын харьцаа нь хүмүүсийг нягтруулах, ойр дотно болоход нөлөөлдөг. Ийм харьцаанд орсноор эмэгтэй гэр бүлээ эрсдэлд оруулж байгааг ойлгох нь зүй.
ХОЕР. Муу үлгэр жишээ.Хүмүүжлийн орчин нөлөөлнө. Хэрэв эцэг эхийн хэн нэг нь хуурч мэхэлдэг байсан бол эмэгтэйд ч энэ чанар илрэн давтагдах магадлалтай.
ГУРАВ. Найз бүсгүйн нөлөө. Бүсгүйчүүд уулзаж аяга кофе уунгаа дэвэн дэлхийн зүйл шимтэн ярьдаг.
Ялангуяа найз бүсгүйн хайр дурлалын талбар дээрх амжилт, нууц амрагуудын тухай сонирхолтой яриа эмэгтэйн сэтгэлд саваагуй шохоорхол, хорхойг хүргэх нь бий. Нарийн мэдрэмжтэй эмэгтэй ийм яриаг тун соргогоор хүлээн авдаг. Дэмий яриа дараа нь харамсах тохиолдлын учралд хүргэж болзошгүй.
ДӨРӨВ. Том хот адал явдлаар дүүрэн. Эмэгтэй хаана амьдарч байгаагаас асуудал хамаарах нь бий. Аль ч орны том хот, улсын нийслэл нь хүмүүст янз бүрийн боломж нээж өгдөг. Том хотод хүмүүс хэн нэгэнд танигдахаас айлгүй харьцаа холбоо чөлөөтэй тогтоодог.
Нөхөртэй эмэгтэйд ч зүрх сэтгэлийг эзэмдэх эр хүн олдож таарна. Харин хүн ам цөөн жижиг хот, хөдөө сууринд ч ийм боломж харьцуулшгүй бага байдаг. Бүгд бие биенийхээ амьдралыг арван хуруу шигээ мэддэг туй хэн нэгэнтэй харьцаа тогтоовол хэл ам, хов живний бай болж гүйцнэ.
ТАВ. Удирдагч эмэгтэй. Хэрэв гэр бүлд эмэгтэй бүх асуудлыг шийддэг бол эр нөхөр нь аль ч тал дээр, тэр тусмаа сексийн, доогуур үнэлэмжтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих