Дэлхийн эдийн засагт бүтцийн шинэчлэл шаардлагатай байна

Дэлхийн эдийн засагт бүтцийн шинэчлэл шаардлагатай байна

Фото: РИА Новости

Дэлхийн эдийн засагт өсөлтийн болон хөгжлийн тогтвортой, удаан хугацааны суурьтай баталгаатай хүчирхэг бүтцийн шинэчлэл шаардагдаж байна. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Владимир Путин Петербургийн G20 дээд хэмжээний уулзалтан дээр хэлсэн үгэндээ мэдэгдсэн тухай “Оросын дуу хоолой”-гийн сурвалжлагч уламжлав.

Түүнйи яриагаар, чухамхүү эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ ажлын байруудыг бий болгох ийм логик Санкт-Петербургийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан юм. Дэлхийн эдийн засгийн байдлын тухай Путин ярихдаа, ихэнхи хөгжилтэй орнуудад дунд болон урт хугацаанд төрийн зээлийн түвшин болон төсвийн хомсдолыг багасгах шаардлагатай байгаа нь илэрхий байна гэв.

Түүний дүгнэж байгаагаар, эдийн засгийн харьцангуй өндөр өсөлтөнд эргэж очихын тулд дан ганц төрийн санхүүг тогтворжуулах нь хангалттай бус аж. Даяаршлын эдийн засгийн тогтвортой өсөлтөнд эргэн орох явц хараахан дуусаагүй байна. Тэгэхээр хямралын рецидивын эрсдэл хадгалагдсаар байгаа гэж Путин үзэж байна.

Оросын дуу хоолой

URL:

Сэтгэгдэл бичих