MONGOLIA FORUM 2013 амжилттай зохион байгуулагдаж байна

“ЮнионПэй Интернэшнл” байгууллага Монголбанктай хамтран Монголын арилжааны банкуудад зориулан зохион байгуулж байгаа “MONGOLIA FORUM 2013” чуулган 2013 оны 09-р сарын 05,06-ны өдрүүдэд “Нүхт Корпорэйт Хотел энд Ресорт”-д  зохион байгуулагдаж байна. Энэхүү олон улсын хурлын үеэр дэлхийн төлбөрийн картын өнөөгийн чиг хандлага, цаашдын ирээдүй, шинэ технологи, үйлчилгээний талаар чуулах юм.

Тус хуралд Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар “Монгол улсын төлбөрийн системын хөгжил” сэдвээр, дэлхийн томоохон корпорациуд болох “СИТИК Секьюритис” компаний ерөнхий захирал Тэд Токучи, гүйцэтгэх захирал ноён Жан Шинин,  “Барклэйс” компаны захирал Жон Цао нар картын систем, картын үйлчилгээтэй холбоотой чухал илтгэлүүдийг тавилаа. Хурлын үйл ажиллагаанд “ЮнионПэй Интернэшнл” байгууллагын Гүйцэтгэх захирал ноён Цай Жианбо, дэд захирал Чен Жин, бусад төлөөлөгчдийн хамт Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, монгол улсын арилжааны 13 банкны Гүйцэтгэх захирал болон картын төв хариуцсан захирал, мэргэжилтнүүд, бусад холбогдох ажилтнуудын хамт оролцож байна.

“ЮнионПэй Интернэшнл” байгууллага нь 2002 онд БНХАУ-н томоохон арилжааны банкууд, Төв банкны хувь оролцоотойгоор БНХАУ-н төлбөрийн картын нэгдсэн сүлжээг бий болгох, өөрийн брэнд картыг бий болгох зорилгоор байгуулагдаж байсан бөгөөд 2004 оноос дэлхийн хэмжээний брэнд карт болох, дэлхийн хэмжээнд өөрийн картын сүлжээг бий болгохоор UnionPay International байгууллагыг байгуулан ажиллаж эхэлсэн түүхтэй.

Өдгөө UnionPay карт нь дэлхийн 140 гаруй улсад гүйлгээ хийх боломжтой, БНХАУ-н 3,53 тэрбум, бусад 27 улсын 15,67 сая карт эзэмшигчтэй карт эзэмшигчийн тоогоор Дэлхийд 1-рт, картаар хийж байгаа гүйлгээний хэмжээгээр дэлхийд 2-рт (Ази Номхон Далайн бүсэд 1-рт) орж байна.


URL:

Сэтгэгдэл бичих