Хуучин iPhone болон iPad-ынхаа хурдыг хэрхэн өсгөх вэ?
Ирэх долоо хоногт Apple өөрийн шинэ iPhone-ыг зарлана гэсэн яриа интернэтээр байнга явж байгаа билээ. Хэрвээ таны хуучин iPhone улам удаан болоод байгаа бол энэ нь таны шинэ гарах iPhone-ыг авах хүслийг улам ихэсгэж байгаа шалтгаан нь болж байж ч магадгүй. Харин таны утас анх авч байсан үеийнх шигээ ажиллаж байвал шинийг авч мөнгөө үрэхгүй гэсэн бодол мөн байж ч магадгүй. Ингээд хуучин утасныхаа хурдыг өсгөх энгийн хэдэн аргыг үзье.
Эдгээр аргуудыг хэрэглэснээр мэдээж хамгийн сүүлийн үеийн боломж бололцоог ашиглах боломжгүй ч таны хуучин утасны ажиллах хугацаа болон хурдыг хэвийн түвшинд бариж байх болно.
Шинэ iOS суулгахгүй байх
Энэ тийм ч сайхан сонсогдохгүй ч шинэ гарсан iOS-ыг хуучин төхөөрөмж дээрээ суулгаснаар ажиллах хурданд маш их нөлөөлдөг. Ийм төрлийн асуудлыг iPhone 3G дээр iOS4 суулгасан үед мөн анхны iPad дээр iOS5 суулгах үед мэдэгддэг байсан бөгөөд энэ нь дараа дараагийн төхөөрөмжүүдэд мөн адил юм. Тиймээс та төхөөрөмжөө аваад 2 жил болж байгаа бол дараагийн update-ыг хийхгүй байсан нь дээр юм. Сүүлийн үеийн үйлдлийн систем төхөөрөмжөөс илүү их хүч чадал шаардах тул хуучин төхөөрөмжийн хүч нь хүрэхээ больдог.
Энэ нь мөн apps буюу програмуудад мөн хамаатай юм. Хэрвээ тухайн програм таны хүссэн зүйлийг хийж байгаа бол дараагийн update-ыг хийхгүй байх хэрэгтэй.
Харин та сүүлийн үеийн update-уудыг аль дээр хийсэн бол дараагийн аргуудыг сонирхоорой.
Apple-ийн App-уудыг ашиглах
Та safari-гаас илүү Chrome ашиглах дуртай байж болох юм. Гэсэн хэдий ч Apple-ын биш програмууд update олон удаа хийсний дараа удаан ажиллах болно. Учир Apple-ын програмууд нь төхөөрөмжийн бусад газрын програмуудын нэвтэрч чадахгүй нөөцийг ашигладаг. Энэ нь Apple-аас гаргасан програмууд iOS-ын төхөөрөмж дээр илүү нягт холбоотой илүү хурдан ажиллах боломжийг олгодогтой холбоотой юм.
Хоосон зай гаргах
Таны төхөөрөмж дүүрсэн бол мэдээж төхөөрөмжийн хурданд мэдэгдэхүйц нөлөөлнө. Энэ нь ямар ч компаний ямар ч төхөөрөмж дээр л байдаг зүйл. Тиймээс хоосон зай 500MB-1GB хооронд хүрсэн бол хуучин дуу хөгжим болон ашиглахаа больсон програмуудаа устгах цаг нь болсон. Мөн хуучин мессэжүүдээ устгах хэрэгтэй. Хэрвээ таны хуучин мессэж хэтэрхий их болсон бол Messaging app эхлэх гэж удах болно.
Jailbreak-ын нэмэлт функцуудыг хасах
Хэрвээ та төхөөрөмжөө jailbreak хийж нэмэлт функцууд суулгасан бол түүнээсээ татгалзах хэрэгтэй. Учир ийм төрлийн функцууд нь их хэмжээний хүчин чадал таны төхөөрөмжөөс шаарддаг бөгөөд удаан болж байгаа шалтгаануудын №1 нь юм.
Зарим цуу ярианд бүү итгэ
Хуучин iPhone-ны хурдыг өсгөх гэсэн янз бүрийн интернэтээр дүүрэн байдаг хуурамч аргуудад итгэхгүй байх явдал юм. Жишээ нь нээсэн бүх програмуудаа хаах гэх мэт. Дууны, байрлалын мөн VoIP үйлчилгээний програмуудыг хаах нь бага хэмжээгээр хурдыг өсгөх ч энэ нь мэдэгдэхүйц байж чаддаггүй. Ийм төрлийн жижиг аргууд их байдаг ч дээр дурьдсан дөрвөн арга бол хамгийн их эерэгээр хурданд нөлөөлдөг гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
Мэдээж дээрх аргуудыг хэрэглэснээр хамгийн сүүлийн үеийн боломжуудыг ашиглаж чадахгүй ч гацалтгүй хэвийн ажилладаг төхөөрөмжтэйгээ байх боломжтой юм. Эцэст шинэ төхөөрөмж авах хэрэг мэдээж л гарна гэхдээ одоо та санхүүгийн хувьд боломж муутай байгаа бол дээрх аргуудыг хэрэглээрэй.
/intechmongolia.blogspot/
URL: