Хуульчдын их хурал өнөөдөр эхэлнэ
“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль” ёсоор өнөөдөр Монгол Улсад анх удаа хуульчдын их хурал эхэлнэ.
Хуульчид анхдугаар их хурлаараа хуульчийн мэргэжлийг стандартыг батлах, сахиулах үндсэн чиг үүрэгтэй мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бий болгох ёстой юм. Энэхүү “Хуульчдын холбоо” нь нийт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бүх этгээдүүдийг нэгтгэх бөгөөд тэднийг төлөөлөн мэргэжлийн үйл ажиллагааны стандарт батлах, хариуцлага тооцох, хуульчийн үргэлжилсэн сургалт эрхлэх, эрх зүйн боловсрол ба хууль зүйн туслалцааг иргэдэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх, хуульчдын нэгдмэл ашиг сонирхлыг илэрхийлэх зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлэх ажээ.
Өнөөдрийн хурлаар Холбооны дүрэм ба Хуульчийн мэргэжлийн дүрмийг батлах, Холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох, холбооны ерөнхийлөгчийг сонгох зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Анхдугаар их хуралд сонгогдсон нийт 490 төлөөлөгчийн дотор 98 шүүгч, 98 прокурор, 196 өмгөөлөгч, 98 бусад хуульчдын төлөөлөл багтжээ. Эдгээр төлөөлөгчдийг Хуульчдын нэгдсэн мэдээлэлийн сангаар дамжуулан орон даяар явуулсан сонгуулиар тодруулсан байна.
Уг сонгуульд нийт 2152 хуульч нэр дэвшүүлэн оролцож, 2772 хуульч 99591 удаа саналаа өгчээ.
Б.Сондор
URL: