Т.Аятунгаагийн нөхөр Канадад гарсан байж болзошгүй

f4748d006dc4c3b8bigОхиноо гадаад нөхөртөө алдсан хэмээн өнгөрсөн хоёрдугаар сараас олон нийтэд хандсан загвар өмсөгч Т.Аятунгаагийн хэрэг нам жим байна.

Хамгийн сүүлчийн мэдээгээр түүний нөхөр Канадад гарсан байж болзошгүйг албаныхан мэдэгджээ. Энэ хэргийн талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар Филиппин улсад айлчлал хийх үеэр тус улсын Аюулаас хамгаалах албанаас мэдээлэл хүссэн юм.

Үүний хариуд Филиппиний талаас Чарльз Эдвард Эрген нь тус улсын иргэн биш болохыг баталж, улсын хилээр орж, гарч байсан хэмээжээ. Охиных нь хувьд хилээр орсон, гарсан мэдээлэл байхгүйг тэд хэлсэн байна.

Харин саяхан Хүний эрхийн үндэсний комиссоос Филиппиний Хүний эрхийн үндэсний комисст хандахад “Т.Аятунгаагийн нөхөр Чарльз Эдвард Эрген нь одоогоор хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Канадад байж магадгүй” гэжээ.

Тиймээс манай талаас Ази Номхон далайн Хүний эрхийн үндэсний комиссын ээлжит хурлын үеэр энэ асуудлыг дахин тавих юм байна.

Б.Энх/ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих