Найман аймагт өвөлжилт хүндрэхийг анхааруулав
Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манай орон бэлчээрийн даац өвлийг хэрхэн давах талаар судалжээ.
Зуншлага өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн, 20 гаруй хувьд гандуу, 10 хүрэхгүй хувьд гантай байсан байна. Нийт нутгийн 70 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байгаа гэнэ.
Харин үлдсэн хувьд нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатай болжээ.
Өөрөөр хэлбэл, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Увс, Архангай, Булган, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай аймгийн зарим сумын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байгааг анхаарууллаа.
Б.Заяа
URL: