Ам.долларын өсөлт иргэдийг бухимдуулж байна

Ам.долларын өсөлт иргэдийг бухимдуулж байна

Ам.доллар өдөр ирэх бүр өссөөр “Найман шарга” валютын захад ам.долларын зарах ханш 1665 төгрөг болж, сүүлийн таван жилийн дээд түвшинд хүрсэн талаар мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр энэ үнэ 1670 гарчихаад байна.

Ам.долларын ханшийн энэ өсөлт иргэдийг тун ихээр бухимдуулж байна.

Нийтлэлч Б.Болдсайхан “1$=1700 төг болвол бүгдээрээ Төв талбай дээр очиж Засаг Хурлын ордон луу САЛАААвЧ гаргаж жагсацгаах у? өөр бид яаж чадах вэ?” хэмээн жиргэжээ.

Тэрээр маргааш 13:13 цагт Төв Талбай дээр ийнхүү зогсохоо илэрхийлж байна.

Энэ мэтээр иргэд долларын ханшийн өсөлтийн талаар засгийн газрыг ямар нэгэн зүйл хийхийг хүсч буйгаа илэрхийлсээр байна.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих