Тэйлор Свифт Дэвид Бэкхем нар “Нууц алба” кинонд тоглоно
Кантри дуучин Тэйлор Свифт, Дэвид Бэкхем нар тагнуулчдын тухай өгүүлдэг адал явдалт “Нууц алба” кинонд хамтдаа тоглох аж. Зарим нэг мэргэжилтнүүд энэ киног супер туршуул Бондын тухай өгүүлдэг бүтээлтэй жишиж байгаа юм. Киноны нээлтийг 2014 оны 11 дүгээр сард хийхээр төлөвлөжээ.
Авга ах нь дүүгээ жинхэнэ нууц туршуул болгохоор шийдэж байгаагаар киноны түүх эхэлнэ. Кино зохиолыг зохиолч Марк Милларын бүтээлээс сэдэвлэн бичжээ. Киноны эсрэг дүрийг Сэмюэл Л.Жексон бүтээх бол тагнуулч ахын дүрд Колин Фёрт тоглох аж.
Найруулагч Мэтью Вон кинондоо Бэк, Элтон Жон, Адель нарыг тоглуулахаар урьсан байна. Тэйлор Свифтыг гол эмэгтэй дүрд сонгож авахаасаа өмнө Вон олон нэр дэвшигчийг судласан гэнэ.
Дуучин бүсгүй өмнө нь Холливудын бүтээлд оролцож байгаагүй нь бас давуу тал болжээ. Тэйлор бүсгүй тулааны урлагт суралцах юм. Дөнгөж суралцаж буй жүжигчин бүсгүйд энэ нь амаргүй байх нь мэдээж. Свифт бүсгүй домогт Бэкхемтэй хамт ажиллах тул энэ нь юу ч биш бололтой.
www.URLAG.mn
URL: