Шадар сайд Д.Тэрбишдагва үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Манай улсад Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичалбан ёсны айлчлал хийж байгаа. Энэхүү айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Бүгд Найрамдах Беларусь Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулахаар нээлтээ өнөөдөр хийлээ.
Энэхүү нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, БНБУ-ын Ерөнхий сайд М.В.Мясникович  болон албаны хүмүүс оролцсон юм. Үзэсгэлэнг нээж Шадар сайд “Түүх соёлын эртний хэлхээ холбоотой манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх өргөн  боломж  бидэнд бий.
Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь  хоёр тал харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгааг  илтгэж байгаа бөгөөд цаашид бид уул уурхай, тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан боловсролын салбарт хамтран ажиллах боломж байгааг эндээс харж болооор байна” гэсэн юм.
Үзэсгэлэн энэ сарын 8-ний өдрийг  хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 200 гаруй аж ахуйн нэгж байгууллага бараа бүтээгдэхүүнээ дэлгэн  тавьж үзэсгэлэн яармагт оролцож байна.

URL:

Сэтгэгдэл бичих