Оросын төрөөс бизнесийнхнийг цэвэрлэх нь
“Коммерсант” сонины 2005 оны хоёрдугаар сард хэвлэгдсэн дугаарт “В.Путин байсан цагт та нар амжилт олохгүй” хэмээн гарчигласан нийтлэл тавигдаж билээ. Тэрхүү нийтлэл цаг үетэйгээ таарч байсан. Магадгүй Оросын төрөөс бизнесийнхнийг хол бай гэж анхааруулсан дохио байсан гэлтэй. Үнэхээр ч ийм байсан. Уг нийтлэл газрын тосны гигант байсан “ЮКОС”-ын тэргүүн асан Михаил Ходорковскийг хорьж, нэлээд олон жилийн ял ногдуулах нь тодорхой болсон цаг үед хэвлэгджээ.
Үүнээс хойш Оросын улс төр хөнгөн араагаар амар тайван явж байна. Гэхдээ үүний сүүдэр дор юу болж байна гээч. Улс төр рүү орох гэсэн бизнесмэнүүдийг толгой дараалан устгаагүй ч, Кремль рүү зүглэх эрхгүй болгосон. Хамгийн тод жишээ бол М.Ходорковский, Платона Лебедев нар юм. Тэднийг хууль бусаар мөнгө угаасан, их хэмжээний авлигын хэргээр буруутгаж, 2004 онд 8.5, энэ оны нэгдүгээр сард зургаан жилийн ял ногдуулсан. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын 2017 оны сонгуулийн дараа наранд гарна.
ЯС ГОРЬДСОН НОХОЙ БУЮУ ОЛЕГ ДЕРИПАСКА
2008 онд Английн Уламжлалын намд (консерватив) их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байсан “Оросын хөнгөн цагаан” нэгдлийн ерөнхийлөгч, тэрбумтан Олег Дерипаска юм. Түүнийг тухайн үед Английн намд 50 мянган фунт шилжүүлсэн хэмээн Лондон үзэж байв. Гэхдээ үүнээс өмнө түүнийг В.Путины ганц дургүй хүн хэмээн тодорхойлж байсан.
Залуу тэрбумтан Олег Дерипаска 2000 оноос хойш В.Путины заасан замаар замнасан. Гэвч нөхөр В.Путин түүнд “ЮКОС”-оос юу ч өгөөгүй. Энэ тухай Олег хэд хэдэн удаа мэдэгдэж байсан аж. “ЮКОС”-ыг задалж, улсын мэдэлд шилжүүлэхэд В.Путины дагалдагчид овоо хэдэн “цаас” цохьчих гэж оролдож байжээ. Ийнхүү араандаа зуусан Олег улс төрд орохоор шамдав.
Тэрбээр 2007 оны Төрийн Думын сонгуульд Нэгдсэн Орос намаас нэр дэвшиж депутат болохыг горилж байжээ. Гэвч В.Путин түүнийг улс төрд гаргавал нэлээд зүйлээ алдана гэдэгт итгэлтэй байсан. Иймээс Олегийг нэр дэвшихийг журмын нөхөд нь нүдээ аниж үгүй гэсэн хариулт өгч байсан нь В.Путины нөлөө гэлтэй. Тэрбумтныг хоосон үлдээхгүйн тулд түүний хөнгөн цагааны үйлдвэрүүдийн татварыг хэсэг хугацаанд чөлөөлсөн байдаг.
КРЕМЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ БОРИС БЕРЕЗОВСКИЙ
В.Путиныг ямагт эсэргүүцсээр ирсэн хүн бол бизнесмэн Борис Березовский юм. Тэрбээр еврей үндэстэн бөгөөд ерөнхийлөгч агсан Борис Ельцинтэй нэлээд ойр дотно харилцаатай байсан. Цагтаа Кремлийн загалмайлсан эцэг гэгдэж байсан тэрбээр Оросын улс төрд хамгийн их нөлөөтэй бизнесмэнүүдийн нэг байжээ.
Борис Ельцинийг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад Оросын бизнесмэнүүд, тэр дундаа Борис Березовский чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тэрбээр Б.Ельциний сонгуулийн сурталчилгаанд 140 сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо байдаг гэнэ. Б.Ельцин ерөнхийлөгчөөр улиран ажиллахаар болоход еврей бизнесмэнийг Холбооны аюулгүй байдлын газрын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилжээ.
Борис Березовский хэвлэл мэдээллийн салбараас нэлээд ашиг олсон. Оросын автомашины зах зээлд нөлөөгөө тогтоосон түүнийг Чеченийн салан тусгаарлагчидтай холбоотой хэмээх хардлага яригдаж байв. Иймээс В.Путин тэргүүтэй нөхөд Чеченийн бүлэглэлд хоёр сая ам.доллар шилжүүлсэн хэмээн буруутгаж байжээ. Ядуу В.Путинд хамгийн их төвөг учруулж чадах бизнесмэн бол Борис Березовский байв. Цагтаа тэрбээр нөхөр В.Путинд тусалж байсан. Өөрөөр хэлбэл, түүнийг ивээн тэтгэдэг байжээ.
Харин Б.Ельцин толгой баяныг дэвшүүлэх үү, ирээдүйтэй залуу улстөрчийг сонгох уу гэдгээс болж В.Путин, Борис Березовскийн хороонд өрсөлдөөн явагдав. Залуу улстөрч хөгшин олигархиас өрсөж түүнийг булшлах арга боловсруулав. Иймээс мөнгө угаасан, мафийн бүлэглэлийг санхүүжүүлсэн хэмээн Борис Березовский Москвагийн шүүхэд дуудагджээ. Үнэхээр ч хөгшин олигархи энэ бүгдийг хийдэг байсан уу гэвэл, тийм. Үүний сацуу В.Путин түүнд дургүй байсан шалтгаан гэвэл Борис Березовский еврей юм. Нөхөр В.Путин тухайн үед “Комсомольская Правда” сонинд өгсөн ярилцлагадаа “Дэлхийн II дайн еврейчүүдээс үүдэлтэйг бид мэднэ. Одоогийн Орос орон тийм ч сайн биш байна. Энэ үед мафийн бүлэглэл газар авч байгаа нь бидэнд гай болж байна. Улсын мэдлийн стратегийн ач холбогдолтой компаниудыг хэн хэн гартаа авсан нь аюулын харанга дэлдэж байна” гэжээ.
Борис Березовский 2000 онд Орост байхад хүнд боллоо. Тэрбээр В.Путиныг төрийн толгойд гарвал өөрийг нь зүгээр байлгахгүйг сайн мэдэж байсан гэдэг. Иймээс Англид улс төрийн орогнол хүсч ирсэн байна. Тэндээ В.Путины хамтран зүтгэгч, тагнуулч агсан Александр Литвиненкотой нэг бус удаа уулзаж байжээ. Александр Литвиненкотой түүнд В.Путин, Роман Абрамович нар хамтран олсон мөнгөө Испанид угаадаг байсан тухай ярьсан байна. Ингэж мэдэгдсний дараахан нь буюу 2006 оны арваннэгдүгээр сарын 23-нд тагнуулч Александр Литвиненко хорлогдож амиа алдсан юм. Үүнээс хойш Борис Березовский В.Путиныг өөрийг нь хорооно гэдэгт итгэлтэй болжээ. Түүнийг ОХУ-ын засгийн газар Москва руу шилжүүлэн авах асуудал өнөөг хүртэл яригдаж байна. Кремлийн зарим эрх бүхий хүмүүс Борис Березовскийг Англидаа байсан нь дээр гэж үздэг. Учир нь тэрбээр залуу тэрбумтан Роман Абрамовичийг булшлах магадлалтай аж.
ХЭВЛЭЛИЙН ГИГАНТ ВЛАДИМИР ГУСИНСКИЙ
“Владимир Гусинский бол хэвлэл мэдээллээр дамжуулан эрх мэдлээ тогтоогч” хэмээн В.Путин нэгэнтээ ярьж байсан. Владимир Гусинский Оросын “НТВ”-г үндэслэгч, томоохон хэвлэлүүдийн дийлэнх хувьцааг эзэмшдэг бизнесмэн юм. Тэрбээр Оросын хийгээд Израйлийн ерөнхийлөгчийн сонгуульд нөлөө үзүүлдэг байсан гэгддэг. Владимир Гусинский 2000 оны сонгуульд бүх хөрөнгөө зарлагдан байж оролцсон ч амжилт олоогүй. Түүнийг мөн онд авлига, мөнгө угаасан хэрэгт буруутгагдаагүй бол В.Путин ерөнхийлөгчөөр тийм ч удаан ажиллахгүй гэдэгтэй маргах орос хүн ховор.
Учир нь тэрбээр Роман Абрамович, В.Путин тэргүүтэй эрх мэдэлтнүүдтэй харилцаа муу байсан. Дээрээс нь Борис Березовскийтой ан мана үзэж байсан нь Оросыг орхихоос өөр сонголтгүй болгожээ. Түүнийг явуулах нь Борис Березовскийн хувьд намын даалгавар байсан төдийгүй, В.Путины чин хүсэл байсан аж. Учир нь Оросын еврейчүүдийг Владимир Гусинский атгаж байв. Тэрбээр одоо АНУ-д амьдарч байгаа. Түүнийг ОХУ хүнд ноцтой гэмт хэрэгтэн хэмээн эрэн сурвалжилж байна.
В.ПУТИН М.ХОДОРКОВСКИЙГООР ТӨГСГӨХ БАЙСАН Ч…
В.Путин 2000 оны тавдугаар сард ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний ажлын тэргүүлэх чиглэл бол эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, гадаадын тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, алан хядлагын эсрэг явуулах үйл ажиллагааг боловсронгуй болгох” хэмээжээ. Тэрбээр энэ амлалтынхаа дагуу бизнесийнхнийг улс төрөөс зайлуулсан. Өөрөөр хэлбэл, түүнийг Москвад ажиллах болсноос хойш улс төрийн замналд нь бизнесийнхэн саад учруулна гэдгийг тэрбээр таамаглаж байв.
1998 оны долоодугаар сарын 27-нд тухайн үеийн ерөнхий сайд Сергей Криенко Холбооны аюулгүй байдлын газрынханд шинэ даргатай болж байгааг нь дуулгав. Шинэ дарга нь В.Путин байлаа. Түүнийг энэ байгууллагын даргаар томилохдоо “Тусгай албанд ажиллаж байсан, эдийн засгийн гэмт хэргийг илрүүлж байсан туршлагатай хүн” хэмээн тодорхойлжээ. Харин В.Путин “Холбооны аюулгүй байдлын газартаа эргэн ирж байгаа минь төрөлх гэртээ очиж байгаагаас өөрцгүй. Эрч хүчтэй ажиллана” гэж мэдэгдэв.
Холбооны аюулгүй байдлын газрынхан В.Путиныг даргаар нь томилогдсонд тийм ч таатай хандаагүй. Учир нь шинэ дарга сөрөг бус, гадаад тагнуул байсан юм. В.Путин энэ албанд удахгүй гэсэн яриаг учир мэдэх хүмүүс дэмжсэн байна. Ерөнхийлөгч Б.Ельцин Холбооны аюулгүй байдлын газрын даргаар В.Путиныг томилсон нь тусгай албынхны дэмжлэг хүлээх гэсэн оролдлоготой нь холбоотой байлаа. Шинэ даргын өмнө эдийн засгийн гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлэх гэсэн даалгавар байв. Үнэндээ энэ албанд В.Путиныг зүтгүүлсэн нь Б.Ельцинийг гурав дахь удаагаа улиран сонгогдох нөхцөлийг хангах, хэрэв энэ төлөвлөгөө бүтэлгүйтвэл найдвартай хүний гарт засгийн эрхийг шилжүүлэх явдал байжээ. В.Путин Холбооны аюулгүй байдлын газар бүтцийн өөрчлөлт хийж, 6000 ажилтны 2000-ыг нь цомхотгосон байна.
Энэ цагаас хойш В.Путин томоохон бизнесмэнүүдийн хууль бус үйл ажиллагааг тагнах болов. Үүний сацуу Оросын хэвлэлүүд 1999 оныг “В.Путины нөлөө өсч, Орос улс эмх замбараатай болж байна” хэмээн дүгнэж байжээ.
В.Путин ерөнхийлөгч болсныхоо дараа ч Холбооны аюулгүй байдлын газрыг өөрийн дэргэдэх байгууллага болгосон нь учиртай. Б.Ельцин ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгсний дараа М.Ходорковскийн хэрэг дэлгэгдсэн байдаг. Б.Ельцин В.Путинд “ЮКОС”-ын тэргүүнийг даруулгатай болгох хэрэгтэйг сануулж байсан ч шинэ ерөнхийлөгч ингэж хандсангүй. 2000 онд М.Ходорковскийг буруутгах шалтгаан олдохгүй байсны сацуу “ЮКОС” улсад хэмжээлшгүй татвар төлж байсан нь В.Путинд түр азнах хугацаа олгожээ. Тэрбээр хоёр жилийн дараа еврей гаралтай М.Ходорковскийг буруутгах хангалттай баримт олсон юм.
Ийнхүү 2004 онд ОХУ-ын нефтийн хамгийн том гигант М.Ходорковский “аавын хаалга” татсан байна. В.Путин энэ хэргээр далимдуулан Олег Дерипаска, Борис Березовский, Владимир Гусинский гэх мэт толгой баяныг дараалан “залгижээ”. Эдгээрийн асуудал бусад бизнесмэнд нөлөөлж байлаа. Тэд хууль бус үйл ажиллагаа явуулж, мөнгө угааж, сонирхлын бүлэглэлд хөрөнгө оруулах нь багассан байна. Барууны шинжээчид В.Путины энэ бодлогыг “коммунист биш коммунист” хэмээн тайлбарлажээ.
ОРОСЫН УЛС ТӨР, БИЗНЕСТ ЕВРЕЙЧҮҮД ГАЙ ТАРЬСАН
1996 он гэхэд Оросын эдийн засгийн 50 хувийг долоон тэргүүн баян хангадаг байжээ. Тэдний зургаа нь еврей үндэстэн байсан аж. Орост еврейчүүд ийнхүү гэнэт хүчээ авсан нь 1987 онд М.Горбачев хувийн аж ахуй хөгжүүлэхийг уриалах үеэс эхлэлтэй. Тухайн үед цэвэр цусны оросууд үнэт цаасны арилжаа эрхлэх туршлагатай байсангүй. Харин энэ зах зээлд хэрхэн ажиллахыг еврейчүүд мэддэг байжээ. Иймээс тэд шилжилтийн үеийн Оросын зах зээлд ноёлж чадсан юм. Ингээд үнэт цаас буюу хувьцаа гарч ирсэн нь М.Ходорковский тэргүүтэй Оросын еврейчүүдэд улсын гэгдэж байсан өмчийг эзэмших боломж нээгджээ.
Тухайн үеийн Оросын бизнесийн орчин боловсронгуй болоогүй байсандаа ч тэр үү, тэрбумтнууд олноороо мэндлэв. Ингэхдээ хууль бусаар мөнгө олж, энэ талаар бичсэн сэтгүүлчдийг толгой дараалан цааш харуулах нь энүүхэнд байжээ. Оросын шинжээчдийн тодорхойлсноор энэ бүхнийг хяналтдаа авахын тулд тагнуулч В.Путин тэргүүтэй хатуу гартнууд М.Ходорковский, Борис Березовскийг буруутгахаас өөр арга байгаагүй аж. Өөрөөр хэлбэл, фашист маягаар бизнесийн орчинг цэвэрлэжээ.
Орост одоо бизнесийнхнийг хэрхэн “цааш харуулах” ажиллагаа дууссан. Гэхдээ хойд хөршийн улс төр тийм ч зөөлөн биш гэдгийг шинэ үеийн оросууд ойлгосон. Тус улсад ирэх онд ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Үүнд В.Путин нэр дэвших магадлал тун өндөр байна. Хатуухан хэлэхэд, түүнийг улс төрөөс гарах хүртэл Оросын бизнесийнхэн Кремль рүү харах ч эрхгүй юм.
Бэлтгэсэн Д.ТҮВШИНТӨР
URL: