Ширээний үйлчлэгч хийсэн нугараачид нутагтаа ирэхийг хүссэнгүй

527-1378349456nugar0905Монгол охидыг гадаадын улс оронд хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж, биеийг нь үнэлүүлэх тохиолдол гарсаар. Охидууд ямар нэгэн аргаар гадаадад очиж хөдөлмөр эрхлэн, мөнгө хураах гэсэн хүсэлдээ автсанаас энэ мэт гэмт хэргийн золиос болон хоцорч байна.
Тухайлбал  залуу охидыг уран нугаруулна хэмээн  Солонгос  улсад аваачиж ширээний үйлчлэгч хийлгэсэн гашуун түүх бий. Харин  Элчин сайдын яамнаас  тэдний энэ ажлыг нь таслан зогсоогоод, ажиллаж байсан газраас нь цалин мөнгийг нь авч өгсөн аж.
Тэгвэл тэдгээр охидын эх орондоо  ирэх  зардлыг  Монголоос гаргана гэж байжээ. Гэвч охид эх орондоо одоо болтол ирээгүй байгаа аж.Учир нь охидын визний хугацаа 11 сард дуусах бөгөөд Солонгост үлдэж өөр ажил хийж, мөнгө олохоор шийдсэн гэнэ.
Тэгэхгүй бол эх орондоо ирээд хийсэн ч ажилгүй, авсан цалингүй байна гэдэг хүндрэлтэй хэмээн хэлээд үлджээ.  Харин тэдгээр охидыг  эндээс зуучилж аваачин, хил гаргаад ширээний үйлчлэгч хийлгэж байсан А гэгч этгээдийг  зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа аж.
Б.Цацрал
Эх сурвалж:  ”new.mn

URL:

Сэтгэгдэл бичих