Эхнэрээ хөнөөгөөд цогцосыг нь гражинд нуужээ
Таван жилийн өмнө эхнэрээ хөнөөж байшингийн сууринд булсан этгээд өнгөрсөн ням гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс илэрсэн. Тэгвэл энэ аймшигт хэрэг намжаагүй байхад Говьсүмбэр аймгийн иргэн Г нь эхнэрээ хөнөөж цогцосыг нь гражинд нуусан гэх хэрэг хэвлэл мэдээллэр цацагдаж эхэллээ.
Нөхрийнхөө гарт амиа алдсан эмэгтэй багш мэргэжилтэй 40 гаран насны эмэгтэй байсан аж. Уг хэрэг өнгөрсөн долоо хоногийн эхээр Говьсүмбэр аймагт үйлдэгджээ.
Хохирогчийн цогцосыг хашаанд доторх гражиндаа нуусан байсныг төрсөн хүү нь санамсаргүй байдлаар олж, цагдаад мэдэгдсэн байна.
Цогцос олдсноос хойш хоёр хоногийн дараа буюу өнгөрөгч баасан гаригт тус аймгийн Шивээговь сумаас нөхрийг нь сэжигтнээр татан саатуулжээ. Сэжигтэн Ж.Ганхуяг өмнө нь ял эдлэж байсан бөгөөд гэр бүлдээ сэтгэлзүйн дарамт үзүүлдэг байжээ.
Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn“
URL: