Эрчүүдийн эгзэгтэй нас
Америк эрдэмтдийн үзэж байгаагаар эр хүн бүрийн генд хайртай эмэгтэйгээ солих эрмэлзэл “бичээстэй” байдаг гэнэ. 25-90 насны 3600 эрээс асуулга авахад тэдний 98% нь долоон жил тутамд маш ноцтой янаг амрагын харьцаанд орж байсан гэж мэдэгджээ. Ер нь хүний хувьсалын эхэн үед долоон жил тутам нар идэвхждэг байсан гэсэн таамаглал байдаг. “Идэвхитэй” үед төрсөн эрэгтэй хүүхдүүд “идэвхгүй үед төрсөн хүүхдүүдийг бодвол илүү хөгжил сайтай байдаг өөрөөр хэлбэл нарнаас хүчтэй энерги авдаг гэж эрдэмтэд мэдэгджээ. Дараа нь 7-14 настайд мөн адил нарнаас “допинг” авдаг аж. Ийм хэмнэл эр хүмүүсийн ДНК ба РНК түвшинд бичигдсэн байдаг гэнэ. Сүүлдээ эрчүүд төрсөн үеэсээ хамаархаа больсон ч одоо эгзэгтэй нас гэж тэдэнд бий гэж Эстоны эрдэмтэн Перна үзэж байна.
Эгзэгтэй насууд: 7, 14, 20, 28, 35, 42, 50, 57, 64, 72 нас
URL: