Жолооны үнэмлэх зарлуулдаг 2500 төгрөгийн хураамж төлөхгүй боллоо.
Замын цагдаагийн газрын хэвлэх машин 24 цаг зогсолтгүй ажиллаж, өдөрт 500-600 үнэмлэх хэвлэж байна.ингэснээр жолооны үнэмлэх хэвлэх ажил сааталгүй , түргэн шуурхай болсон байна. Жолооч нар үнэмлэхээ гээсэн тохиолдолд ажлын гурав хоногт хэвлэж гаргах боломжтой болжээ. Харин шинээр үнэмлэх авахад 12500 төгрөг төлөхөөс гадна зарлуулж хүчингүй болгосон гэж 2500 төгрөг банкинд тушаадаг байсан бол энэ хураамжийг авахгүй гэнэ. Ингэснээр одоо шинэ үнэмлэхний 12500 төгрөгийг банкинд тушаасан баримт, цахим үнэмлэхний хуулбарын хамт авчирч, ЗЦГ-ын Мэргэжил хяналтын хэлтэст хандах боломтой гэдгийг замын цагдаагийн газраас мэдээллээ.
Мэдээг бэлтгэсэн : Л.Баярмагнай
URL: