Нэг гэр бүлээс дэлхийн мэргэжлийн боксын гурван аварга төрлөө

c79me00i-middleЯпоны боксчин Дайки Камеда дэлхийн мэргэжлийн боксын IBF /Олон улсын боксын холбоо/ холбооны 52.2 килогарммын жингийн аварга болсноор нэгэн сонин тохиолдлыг бий болгожээ.

Тэрбээр мэргэжлийн боксоор дэлхийн аварга цол хүртсэн гурав дахь Камеда болсон байна. Түүний ах Коки, Томоки нар мөн дэлхийн аварга аж.

Дайки Камеда энэ сарын 3-ны өдөр Родриго Герреротой тулалдаж шүүгчийн саналаар ялсан юм. Ингэснээр нэгэн зэрэг ах дүү гурван дэлхийн аварга төрөх нөхцөл бүрджээ.

Дайкигийн ах Коки Камеда нь 2010 оны арванхоёрдугаар сараас хойш WBA холбооны 53.5 кг-ын жингийн аварга цолыг эзэмшиж байгаа бол Томоки Камеда WBO холбооны 53,5 кг-ын аварга цолыг өнгөрсөн сард хүртжээ.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих