О.Магнайд хариуцлага тооцохыг шаардлаа

О.Магнайд хариуцлага тооцохыг шаардлаа

Иргэн Т.Сайнжаргал ШӨХТГ-ын дарга О.Магнайд хариуцлага тооцох талаарх шаардлагыг Төрийн албаны зөвлөлд өчигдөр өглөө.

Тэрээр О.Магнайг Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. ШӨХТГ-аас гаргасан болон гаргахаар зэхэж буй тушаал шийдвэрүүд нь олон нийтийг хямруулсан, хүлээлтэнд оруулсан, УИХ болон Засгийн газрын шийдвэрээс эрс зөрсөн шийдлүүд гаргах болсон гэж шүүмжиллээ.

Түүнчлэн О.Магнай дарга төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орсон уу, ороогүй юу, мөн тус газрын ажилтнууд ямар замаар ажилд орсныг тодруулахыг хүслээ. Төрийн албаны зөвлөл иргэний шаардлагын хариуг 30 хоногийн дотор өгөх юм байна.

Б.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих