МАН-ын хөгжлийн хөтөлбөр боловсруулагчид хуралдлаа

МАН-ын хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт удирдаж байгаа юм. Тус ажлын хэсгийн хуралд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ц.Дашдорж, эдийн засагч Н.Дашзэвэг болон тус намын нарийн бичгийн дарга М.Оюунчимэг, МАН-ын даргын зөвлөх О.Эрдэнэчимэг, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Х.Булгантуяа, улс төр судлаач Ч.Өлзийсайхан, Ж.Жаргал нар оролцсон юм.

МАН-ын даргын зөвлөх О.Эр­дэнэчимэг “Голланд, Герман, Английн  хөгжлийн хөтөлбөр, На­муу­дын социал демократ үз­лийн ач холбогдол, нийгмийн даатгал, халамжийн бодлогын онцлог зэргээр илтгэл тавьсан. Тэрбээр Европт  өндөр хөгжилтэйд тооцогддог Их Британи, Голланд, Герман зэрэг улсад хэдийгээр өөр өөр хөгжлийн замыг туулсан ч нийгмийн ардчиллын шаардлагуудыг өндөр түв­шинд хангасан байдаг төлөвлөлт, бодлоготой байсны илрэл. Ялалт бай­гуулсан нам нь нөгөөгөө хэт үгүйсгэн туйлшрахгүй, төрийн залгамж чанар тогтвортой байсны үр дүн болсон” хэмээн ярьсан.   Харин МАН-ын бүлгийн референт Э.Тамир “Улс орны хөгжлийн чиг хандлага, онцлог, мөн хөгжлийн хөтөлбөрийн загварууд янз бүр. Зарим нь хүний эсвэл дэд бүтэц, хүрээлэн буй орчны хөгжил гэсэн нэг зүйлийг чухалчилж, түүнд чиглэгддэг. Харин нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн өргөн хүрээг хамардаг, ямар ч оронд тохирох уян хатан чанартай босго 21 буюу Т21 загварууд одоогоор дөрвөн тивийн 20 гаруй оронд хэрэгжиж байна.  Энэ үзэл нь ил тод, цогц, алсын хараатай хүрээлэн буй орчинд ээлтэй, хөгжлийн загвар” гэдгийг онцолсон юм. НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Х.Булгантуяа “Хятадын хөгжлийн загвар”-ын тухай Хятад улс төлөвлөгөөгөө таван жилээр гаргадаг ба төрийн бод­лого нь ямар ч улс төрийн хүчин гарсан бай хамаагүй тогтвортой уламжилж явдаг. Мөн улс улс орныг хөгжүүлэх долоон салбараа тодорхойлж, тат­варын бодлогоор дэмжиж ирсэн нь хөгжиж дэвшихэд нь томоохон түлхэц болсон тухай илтгэсэн юм. Мөн нийгмийн ардчиллын хэм хэмжээг хөдөлмөр эрхэлж буй ард иргэд болон зах зээлийн нийгэмд хөлөө олоогүй хүмүүсээ хэрхэн хамгаалж буйгаар тодорхойлно. Уг хамгаалалт нь тэднийг улс төрийн болон нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцох боломжийг бүрдүүлнэ. Герман улсад гэхэд аж үйлдвэрийн бүхий л салбарыг нийтэд нь хамарсан ажил олгогчид болон үйлдвэрчний эвлэлийн бай­гууллагууд олон нийтийн дэмжлэгтэй боловсролын болон мэр­гэжил дээшлүүлэх системийг хянаж байдаг. Ажил олгогчид болон үйлдвэрчний эвлэлийнхэн хамтран боловсролд хөрөнгө оруулалт хийгээгүй атлаа бус­дын хөрөнгө хүчнээс завших сонир­хол­той компаниудын бусдын хөрөнгө оруулалтыг завших яв­далд хяналт тавьдаг. Ийм зохицуу­лалттай зах зээлийн эдийн засагт олонхи компани удаан хугацааны хөдөлмөрийн гэрээгээр ажилтнуудыг ажиллуулахыг чухал­чилдаг. Иймээс шинжлэх ухааны болон техникийн өндөр боловсрол эзэмшсэн ажилтнууд нь компани сольж ажиллах нь харьцангуй бага гэдгийг УИХ-ын гишүүд, багш, доктор профессор, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн “Хөгжлийн хөтөлбөр”-ийн ажлын хэсгийнхэн ярьж хэлэлцэж байлаа.

 

Д.Төмөр-Очир


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих