Эвлүүлдэг зургаар үзэсгэлэн гаргалаа
Чөлөөт уран бүтээлч Б.Болорцэцэгийн “Puzzle” буюу эвлүүлдэг тоглоомын үзэсгэлэн худалдаа өчигдөр Уран зургийн галерейд нээгдлээ.
Тус үзэсгэлэн худалдаанд нийт 95 бүтээл дэлгэгдсэн бөгөөд 15-190 мянган төгрөгөөр борлуулах юм. Үзэсгэлэн түүхт дурсгалт газар, амьтны ертөнц, байгаль, хүүхдийн ертөнц гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх ба уран бүтээлч эдгээр зургаа 2005 оноос эвлүүлж эхэлсэн гэнэ.
Хүүхэд залуусын оюуны хөгжилд зориулагдсан эвлүүлдэг зургийн энэхүү үзэсгэлэн нь Монголд анх удаа гарч байгаа гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнгийнхээ талаар уран бүтээлч “Энэхүү тоглоом нь хүүхдийн оюуны идэвхийг сайжруулж, хүүхдийн төлөвшил хүмүүжилд сайн нөлөө үзүүлдэг төдийгүй орчин үеийн залуусын цаг завыг зөв боловсон өнгөрөөхөд ач тустай” хэмээн өгүүллээ.
М.Өлзийням /
URL: