Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, зүүн аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, Их нууруудын хотгороор 21-26 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

2013 оны 9 дүгээр сарын 06-наас 9 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 8,9-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 7-нд баруун болон төвийн нутгаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө3-8 градус, өдөртөө 18-23 градус, Говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31градус, бусад нутгаар шөнөдөө7-12 градус, өдөртөө21-26 градус дулаан байна.8-нд нутгийн баруунхагаст, 9-нд  ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

URL:

Сэтгэгдэл бичих