Удам дамжсан авъяас, нөхөрлөл найруулагч залуусынх

МУГЖ Л.Жанчивдорж, Г.Дашхүү хэмээн байнга хамт хэлэгддэг жүжигчин андууд уран бүтээлийн салшгүй найзууд байсан билээ.

Тэгвэл ард түмний сэтгэл зүрхэнд залуугаараа хоногшин үлдсэн уран бүтээлчдийн хүүхдүүд болох Ж.Сэнгэдорж Д.Галбаяр ч бас аавуудынхаа нөхөрлөлийг үргэлжлүүлэн сайхан нөхөрлөж яваа ажээ.

Ж.Сэнгэдорж Д.Галбаяр нар найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд аав нарынхаа урлагт зүтгэж байсан үйл хэргийг үргэлжлүүлж яваа юм.

Харин тэдний хийж байгаа уран бүтээлүүд нь эрс ялгаатай ажээ. Ж.Сэнгэдоржийн хувьд “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Адам” зэрэг эмгэнэлт драмын кинонууд хийсэн бол Д.Галбаяр эсрэгээрээ “Хайрын рекорд”, “Намрын синдром” удахгүй дэлгэцнээ гарах гэж буй “Тагнуулч аав” гээд инээдмийн төрөл жанраар уран бүтээл хийж байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих