Шинэ хамт олон дунд гаргаж болохгүй таван алдаа
Шинэ ажил хамт олон, орчин нөхцөлд түргэн дасаж зохицох тийм ч хялбар бус. Тиймээс түргэн зохицож нөлөөлөх, гаргаж болохгүй үндсэн зургаан алдаанаас сэрэмжлээрэй.
Нэг. “Чи, миний дүү” “хөөе” гэх мэтийн үгс рүү шилжиж болохгүй. Та шинэ хүн тиймээс харьцаа хүндэтгэлийн үгийг хэрэглэж заншаарай. Харваас илт дүү байсан ч “Та” гэж хэлэх нь зохистой. Ер нь “та” гэдэг үгийг заавал хөгшин, настай хүнд хэрэглэдэггүй. Энэ нь хүндэтгэлийн нэг хэлбэр. Аажимдаа хэнийг хэн гэж дуудах нь тодорхой болно.
Хоёр. Аль нэг бүлэглэл, фракцад бүү хамаар. Хэрэв хамт олон дунд хагарал гарвал шинэ хүнийг татан оролцуулахыг оролддог. Удаагүй хамт олон, танихгүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах нь утгагүй.
Гурав.“Миний үүрэгт орохгүй эүйл” гэж мэдэгдэх. Нөхцөл байдлаас л хамаарна. Хэрэв ахмад хүн тамхинд гүйгээд ирэхийг хүсвэл болохгүй нь юу байхав. Хамт олон гэдэг дэм дэмэндээ түшиглэх учиртай тул жижиг сажиг гуйлт, хүсэлт байдаг л зүйл. Үүнд ундууцах хэрэгтүй.
Дөрөв. Хувьсал шинэчлэл хийх. Компанийн дүрэм журам танд таалагдахгүй, утгагүй санагдаж болно. Гэхдээ ирээд удаагүй атлаа үүнийг шүүмжлэх, эсэргүүцэх, янз бүрийн санаачлага гаргах хэрэггүй. Эхлээд ажилдаа гарш, өөрийн болго. Харин дараа нь асуудал тавьж болох юм.
Тав. Хувийн амьдралаа ил тод болгох. Нээлттэй харилцаа сайн зүйл боловч хувь, хувьсгалын зүйлээ ялгаж салгаж яриарай. Офист зөвхөн ажил төрлийн тухай ярих нь зохимжтой биз ээ.
URL: