Хосуудын насны зөрүү юу өгүүлдэг вэ ?

28582_46336Гэр бүл болох гэж буй хосуудын насны зөрүү ямар байвал хамгийн тохиромжтой вэ? Ер нь гэр бүлийн бат бөх байдалд эхнэр нөхөр хоёрын нас нөлөөлдөг болов уу? Энэ асуудлын тухай зурхайн ухаанд юу гэж тайлбарладаг бол? Хамтдаа сонирхоё. Зурхайн ухаанаас харахад хосуудын насны зөрүү гэр бүлийн хамтын амьдралд чухал үүрэгтэй гэнэ.

9 сараас бага насны зөрүү. Хосууд үргэлж харилцан ойлголцож, бие биенээ өрөвдөх сэтгэл ихтэй байна.

1 насны зөрүү. Хоорондоо ажил хэрэгч, найрсаг харилцаатай байх тул материаллаг бааз суурь сайн тавигдана. Тооцоон дээр үндэслэсэн гэрлэлтүүд нэг насны зөрүүтэй байвал бат бөх байж чадна.

2 насны зөрүү. Энэхүү гэрлэлтийн суурь нь сэтгэлийн таталцал, зарчим зэрэг байх болно. Гэхдээ эгэл жирийн дурлал удаан үргэлжлэхгүй тул цаашдаа гэрлэлт нь гэр бүлийн зарчим, харилцан хүндэтгэл дээр л тогтоно.

3 насны зөрүү. Энэ бол гэрлэхэд тийм ч тохирмжтой насны зөрүү байж чадахгүй. Хосууд хоорондоо үргэлж өрсөлдөж, зөрчилдөнө.

4 насны зөрүү. Энэхүү гэрлэлтийн суурь нь нөхөрлөл, харилцан туслалцаа, ойлголцол байх болно. Гэрлэхэд тохиромжтой насны зөрүү.

5 ба 10 насны зөрүү. Хосууд энергийн хувьд таталцах тул хамгийн бат бөх гэрлэлтийн тоонд ордог. Хосуудын нэг нь заавал удирдагч байх ба бие биеэ амьдралын туршид хөтлөх болно.

6 ба 9 насны зөрүү. Энэ гэр бүлийн уур амьсгал амар амгалан байна гэж үгүй. Үргэлжийн тэмцэл, зөрчилдөөн, үл ойлголцол гарна.

7 ба 14 насны зөрүү. Бие биеэс нуух зүйл ихтэй, харилцан буулт хийх хүсэл эрмэлзэлгүй гэрлэлт. Хосуудын амьдралд гаднаас хүн орж нөлөөлснөөр хоорондын харилцаанд асудал их гарна.

8 насны зөрүү. Аз жаргалтай гэр бүлийн суурь тавигдана. Хосууд үргэлж хамтдаа байхыг хичээх ба бие биедээ маш их дассан байна. Амьдралд нь сэтгэлийн хэт их хөөрөл бага байх тул тогтвортой харилцааг бий болгож чадна.

11 насны зөрүү. Энд удирдагчийн байр суурийн төлөө тэмцэл, харилцан шүүмжлэл зонхилно. Хосууд бие биеийнхээ дутагдлуудыг үргэлж олж шүүмжилнэ. Давуу тал нь амьдралын шинэ хуудсыг байнга нээх юм даа.

12 насны зөрүү. Тогтворгүй гэрлэлт. Хосууд үргэлж бие биедээ садаа учруулна. Харилцан туслалцаа байхгүй байна.

13 насны зөрүү. Энэхүү гэрлэлтийн гал голомт нь нэг бол өсөн дэвжиж хөгжинө, аль эсвэл унтарч бөхнө. Гэхдээ хосууд бие биедээ томоохон буулт хийж, харилцан йлголцож, заримдаа өөрсдийгөө золиослох хэмжээнд ч хүрнэ.

15 насны зөрүү. Энэ бол үүрдийн гэрлэлт. Маш бат бөх, хэр баргийн саад бэрхшээлийг давж чадна. Гэхдээ нэг “но” нь хосууд бие биедээ нэг бол өсөн дэвшихэд тусална, эсвэл эсрэгээр байна.

16 насны зөрүү. Энэ бол “багш-шавийн” гэрлэлт. Маш гүнзгий харилцан ойлголцож, бие биенээ нөхөж амьдарна.

16 жилээс их насны зөрүү. Дээрх тооллогыг эхнээс эхлүүлээд (17 нь 1, 18 нь 2 …гээд) уншаарай.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих