Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх намрын элсэлт эхэлжээ
Сүүлийн жилүүдэд Монгол улсад уул уурхайн эрчимтэй хөгжиж байгаа. Түүнийгээ дагаад олон сургалтын төвүүд нээгдсэн ч төд удалгүй хаалгаа барьсан байдаг. Уул уурхай, зам, барилгын оператор бэлтгэдэг “Форум” сургалтын төвийн захирал П.Оргилтой уулзаж ярилцлаа.
-Уул уурхай өсөн нэмэгдэхийн хэрээр сургалтын төвүүд олширсон. Танай байгууллага хэзээ байгууллагадсан бэ?
- Уул уурхай хөгжихийн хэрээр мэргэжлийн боловсон хүчин хэрэг болоод байна. Ялангуяа манай орны уул уурхай, зам барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх хувийг гадаадын мэргэжилтнүүд эзэлж байгаа.
Энэ байдлыг дотооддоо ашигтайгаар эргүүлэхийн тулд өөрийн орондоо уул уурхай, барилга, замын чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхай, зам барилга, эрчим хүчний салбарууд эрчимтэй хөгжиж улс орон , нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хүнд машин механизм ихээр орж ирхийн зэрэгцээ тэдгээртэй холбоотой осол эндэгдлүүд ихээр гарах болсон нь өнөө үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлийг ханган нийлүүлэх, заавар зөвөлгөө өгөх зорилготой “ФОРУМ ЛАНД” ХХК-иа анх байгуулсан.
Уул уурхай хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд сургалт явуулах заалшгүй шаардлагатай байдаг. Анх уул уурхайн компаниудад зөвөлгөө өгдөг байсан. Ингээд сургалт зохион байгуулахаар санагдаж уул уурхайн компаниудын дунд сургалт зохион байгуулсан. Түүнийхээ дараа “Уул уурхайн” яаманд сургалтын төвтэй болох зөвшөөрөл хүссэн. Тус хүсэлтийг хүлээн авч таван чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл манай компанид олгосон.
Хөдөлмөрийн яам, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс олгосон мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага хангасан №20/1618 тоот тусгай зөвшөөрлийн дагуу дараах сургалтуудыг зохион байгуулж байна. Үүнд:
• ЭКСКОВАТОРЫН ОПЕРАТОР
• ДУГУЙТ АЧИГЧИЙН ОПЕРАТОР
• БУЛЬДОЗЕРИЙН ОПЕРАТОР
• АВТО ГРЕЙДЕРИЙН ОПЕРАТОР
• ИНДҮҮНИЙ ОПЕРАТОР
мэргэжлийн үнэмлэх олгох сургалт явуулдаг Манай сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 350 гаруй хүнийг сургасан байна. Үүний 100 гаруй нь компанийн захиалгын мэргэжилтэнгүүд байдаг. Мөн “Форум” сургалтын төвийг төгссөн 100 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна.
Манай сургалтын төв нь дан ганц операторчин бэлтгээд зогсохгүй хөдөлмөр аюулгүй байдлын менежменттэй хамтарч ХААБ-ын сургалтыг давхар эзэмшүүлдэг. Ажлын байран дээр очиход нэг зүйлийг шаарддаг болсон. Тухайн техникийг эзэмшсэн байсан ч өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстой гэсэн дүрэм баримталдаг болсон.
-Сургалтын төвийг төгссөн хүмүүст ганц А4 хэмжээтэй цаас өгөөд төгсөгдөг жишиг тогтсон. Танай байгууллагын хувьд ямар давуу талтай байна вэ?
-Өмнө нь бол А4 хэмжээтэй цаасан сертифкат өгөөд төгсгөдөг байсан. Солонгосын “DOOSAN” корпорацийн Монгол дахь салбар “Эбердигм Монгол” ХХК-тай хамтарч ажилласнаараа үнэмлэх болоод сертифкат төгс болж чадсан.
Нэг үгээр бол хаана ч очсон хүчин төгөлдөр, олон улсын зэрэглэлтэй, нууцлал сайтай хүлээн зөвшөөрөгдсөн диплом маягийн болж чадсан. Манайх сургалтандаа сурах суралцагчдаа болзолтой авдаг. Хүрээд ирсэн болгоныг авдаггүй.
Эхлээд ярилцлаганд оруулдаг. Ажлын байртай юу, ажлын байргүй юу, шахалтаар сурч байна уу, цаашид ажиллах уу гэсэн янз бүрийн асуултаар ярилцлага авч элсүүлдэг. Энэ нь бусад сургалтын төвүүдээсээ давуу болж чаддаг. Хүний сэтгэл зүйг судлаж суралцуулна гэсэн үг.
Хүн дуртай, сонирхолтой зүйлээ хийвэл өндөр бүтээмж гарч байдаг. Аливаа зүйлд сэтгэлээсээ ханадана гэдэг хамгийн давуу тал болж өгдөг. Жишээлбэл өөрийнхөө унаж буй техник нь хүнийх байсан ч өөрийн юм шиг хайрлаж, хамгаалж, арчилж чаддаг байх хэрэгтэй.
Нэг зүйлийг нэмээд хэлэхэд Солонгост ажиллаж байгаад ирсэн залуучууд маань по гэдэг машин барьж сурсан байдаг. Монголд энэ машиныг ажлуулж бараа таваараа зөөдөг компаниуд олон байдаг.
Ажлын байр байгаа хэдий ч мэргэжлийн үнэмлэх шаарддаг. Гэтэл солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүст мэргэжлийн үнэмлэх байдаггүй. Тус мэргэжлийн үнэмлэхийг “Форум” сургалтын төв сурган мэргэшүүлэн олгодог.
-“Doosan” корпорацтай хамтарч ажилласнаар ямар давуу талтай юм бэ?
-Монголын зах зээл дээр Cat, Huyndia, lionlong гэх мэт уул уурхайн хүнд машин механизмын компаниуд албан ёсны борлуулагчууд байдаг. Аливаа нэг сургалтын төв нэг талаа барьж хөгжих хэрэгтэй. Ингэснээрээ тухайн хүнд техникээ бүрэн эзэмших боломжийг нь нээж өгч байгаа юм.
Сургалтын төвийг явуулахад хоёр зорилго байдаг. Нэгдүгээрт материаллаг буюу бааз. Хоёрдугаарт сургалтын агуулга буюу багш боловсон хүчин. Чадварлаг багш нар байснаар орчин бүрддэг. Өнгөрсөн жил Хөдөлмөрийн яам сургалт зохион байгуулах тендер зарласан.
Тус тендерийг “Форум” сургалтын төв авч улсаас 100 хүнийг үнэ төлбөргүй сургах эрх авсан. Энэ сургалтанд хамрагдсан хүмүүс төгсөөд шууд ажлын байранд очих гэрээтэй байгаа. Энэ 100 хүнийг хорь хориор нь таван ээлж болгон сургаж байна. Эхний ээлжийн сургалт дууссан одоо хоёрдугаар ээлжийн сургалт эхэлнэ.
Тус сургалтанд хамрагдах хүмүүс хороондоо хүсэлт гаргана. Хороонд хүсэлт гаргасны дараа дүүрэг дээрээ очиж сургалтын төвөө сонгон суралцана. Энэ тендерт гурван компани шалгарсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Сургалтанд сууснаар Хөдөлмөрийн яам, Форум Ланд сургалтын төв, ажил олгогч байгууллага, суралцагч гэсэн дөрвөлсөн гэрээ хийнэ. Уул уурхайн салбарт чадварлаг боловсон хүчин хүлээгдсээр байдаг.
-Ер нь ажил олгогч талаас ямар шаардлага тавьдаг вэ?
-Уул уурхай компанийн захирлууд сургалтын төвд хандаж ирдэг. Манай компани 600 сая төгрөгөөр нэг техник авсан. Энэ техникийг барих гурван хүн бэлдээд өгөөч гэсэн санал тавьдаг. Хүний үнэтэй техникийг барих гэж байгаа хүнд ажил олгогч байгууллагууд гурван үзүүлэлт шаарддаг.
1. Сэтгэлээсээ техник барих чадвартай
2. Хүний юманд өөрийн юм шиг хандаж чаддаг, цаг барьдаг хүн
3. Тухайн техникийн онолын мэдлэгийг бүрэн эзэмшсэн, мэргэжлийн үнэмлэхтэй хүнийг шаардаж байдаг. Хүний үнэтэй зүйлийг барина гэдэг маш их хариуцлага. Хэдэн зуун саяар яригдах техник учир япон машин унаад явж байгаатай адил биш.
Өнөөдөр нэг техник барьснаараа бүгдийг сурчихдаг зүйл биш юм. Өдрөөс өдөрт техник шинэчлэгдэн хувьсан өөрчлөгдөж байгаа учир суралцах чадвартай байх ёстой. Уул уурхайн техник барьж байгаа хүн ухамсартай, соёлтой байна нэн тэргүүний бодох ёстой зүйл.
-“Форум” сургалтын төвийн цаашид хийж бүтээхээр төлөвлөсөн зүйл?
-Манай “Форум ланд” сургалтын төвийн хэтийн зорилго гэж бий. Тэр нь юу вэ гэхээр сургалтын төвөө өргөжүүлэн техник технологийн сургууль болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Ингэснээр машин механизмыг бүрэн дүүрэн мэддэг чадварлаг боловсон хүчнийг монголдоо бэлтгэх боломжтой болж байгаа. Манай байгууллагын нэг зорилт байдаг. Шинэ бүтээгдэхүүн бүхнийг монголд нэвтрүүлнэ. Шинэлэг технологи дээр хамтарч ажиллана.
Хүмүүс сонины сэтгүүлч: Б.Загдсүрэн
Тус төвтэй 99999573 дугаарын утсаар холбогдоно уу?
URL: