Мөнгөний илүүдэлтэй Монгол улсыг ядуу гэж цоллосоор байх уу?

Tаны хэтэвчинд нэг мянган тєгрєг байгаа бол, Монгол Улсын маань мєнгєний зах зээлд нэг их наяд тєгрєг юунд ч ашиглагдахгvй, ямар ч бvтээн байгуулалтад “оролцохгvй”, тємрєєр зvйрлэвэл зэвэрч байна. Энэ их мєнгєний илvvдэлтэй Монгол Улсыг ядуу буурай орон гэж хэн єрєвдєх юм бэ. Гачигдалгvй орон гэж эндvvрмээр мєнгєний тоо сонсогдож байгаа биз. Илvvдэл мєнгєнєєсєє болоод цаана чинь инфляц халуурч, ємсєх хувцас, идэх талхны vнэ нэмэх барцад болж байна.

Инфляц Монголд газардлаа

Махны vнээс vvдэлтэй инфляц хоёр оронтой тооноос нэг оронтой тоонд шилжсэн гэх баяртай мэдээг єчигдєр Монголбанкнаас дуулгалаа. 11.3 хувьтай байсан инфляц гэнэт суларч, огцом хувьсалт хийсэн нь гайхал тєрvvлж байв. Монгол Улсын тєр, банк санхvvгийн салбарынхны толгойны євчин болох инфляц 7.4 хувьтай гарч, магнай хагартал баярлуулсан бололтой. Гэхдээ баярлах цаг болоогvй байгааг ирэх єдрvvд харуулах болов. Цахилгааны vнэ єссєнтэй холбогдуулан vйлдвэрлэгчид цахилгааны зардлаа талхны vнэд шингээхээ мэдэгдсэн. Араас нь тvvхий эд, ханган нийлvvлэх vvрэг гvйцэтгэх хvмvvс ч vнийн халууралд автаж хэсэгтээ л vнийн яриа газар авч магадгvй. Цалингийн доод хэмжээг 108 мянган тєгрєгєєс 144 мянган тєгрєг болгосон, шатахууны vнэ 50 тєгрєгєєр буусан нь инфляц газардахад дэмээ хайрласан таатай vзэгдэл боллоо. Гэлээ ч vнийн єсєлт бууралт єргєн хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнэд цочрол єгєхєєр бие халаалтаа хийж буй эгзэгтэй мєч айсуй. Одоо л “хаврын салхи хавирга нэвт гэдэг шиг” халаасны хэдийг маань инфляц vнэгvйдvvлж, vнийн халуурал довтолж мэдэх нь. “Нэг сая гаруй хvн амтай Улаанбаатар хотын инфляц 7.4 хувьтай гарч, суурь инфляц 7.9 хувьд хvрсэн нь манай улсад мєнгєний илvvдэл энэ хэрээр их байгааг нотолж байна” хэмээн Монголбанкны тэргvvн дэд ерєнхийлєгч Б.Жавхлан онцолж байв.

Инфляц буурахад єєр юу нєлєєлсєн бэ

Инфляц буурахад хаврын улирал нєлєєлжээ. Иргэдийн худалдан авалт багассан, Цагаан сар, Март-8, Цэргийн баяр гээд олон баяр vгvй тул зарлага орлогын хэмжээ тэнцвэржих, хєдєєд бараа таваар хомсдох цаг vе. Тиймээс ч дєрєвдvгээр сарын инфляц ємнєх сарынхаасаа буурах vзvvлэлтэй гарах нь элбэг хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. Барилгын материалын бараа таваарын эргэлтийн vнэд єєрчлєлт ороогvй, хэвийн буй дєрєвдvгээр сар 11.3 хувийн инфляцыг 7.4 хувь болгож номхотголоо. Ирэх тавдугаар сар хонхны баяраар эхэлж, тvvгээр єндєрлєнє байх. Инфляц “хонхны чимээгээр” 7.4 хувийн босгоо давахыг vгvйсгэх аргагvй юм. Єдєр тутмын хэрэгцээ болсон бараа бvтээгдэхvvний vнэ хєдлєхгvй байвал, Хятадын эдийн засаг инфляцаа тогтоон барьж чадвал монголчууд инфляцаас сvрдэхгvй аж тєрєх боломж байгааг Дэлхийн банк онцолж буй. Зах зээл дэх мєнгєний илvvдэл, нийлvvлэлт санаа зовоож буй нэг асуудал болжээ. Єнєєдрийн байдлаар мєнгєний илvvдэл, нийлvvлэлт єссєєр байвал 2011 оны адагт инфляцын сvvдэр 15-20 хувьд дєхєх магадлал байгаа аж. Мєнгєгvй байхын зовлонг мэдэх Монгол Улсын жижигхэн зах зээл мєнгєтэй байхын жаргалыг эдэлж чадахгvй нь бололтой.

Мєнгєний илvvдэл нийлvvлэлт инфляцад “хайр” зарлав

Уул уурхайн хєрєнгє оруулагчид валютаа Монгол Улс руу зєєсєєр байна. Цаашид ч мєнгєний зах зээлд цутгах ам.доллар, юань, иен, евро гээд их мєнгєний ам Улаанбаатар руу чиглэх билээ. Энэ оны гуравдугаар сарын байдлаар мєнгєний нийлvvлэлт ємнєх оны мєн vеэс 67 хувиар буюу 1.98 их наяд тєгрєгєєр єссєн дvнтэй гарчээ. Зах зээлд эргэлдэх мєнгєний нэлээдгvй хэсэг нь гадаадын зээлийн мєнгє байх бєгєєд мєнгєний хэмжээ эрчимжих хандлагатайг Монголбанкнаас онцлов. Эдгээр зээл нь хєрєнгє оруулалт болж орж ирэх боловч, энэ тооны баялгийг Монгол Улс гадагш урсгах эрсдэл бий. Їйлдвэржилт хєгжєєгvй, боловсон хvчин хангалтгvй байвал бусдын мєнгийг зєвхєн хадгалах vvрэгтэй болж таарах нь. Зээлийн хурдтай єсєлт, одоогийн тєсвийн vрэлгэн зардал нь эргээд мєнгєний нийлvvлэлтийг хєвсийлгєж, инфляц єсєхєд нєлєєлж болох таамгийг банкныхан хэлж байна билээ. Ємнє нь ямар эрсдэл байгааг хэлээд єгчихсєн байхад залуурдах эзэн нь тооцоолох нь ойлгомжтой. Їйлдвэрлэлийн салбар хєгжиж амжаагvй байхад мєнгєний илvvдэл нийлvvлтээс эх авсан эрэлт бий болсноор бараа бvтээгдэхvvн, vйлчилгээний vнийн саналд тоо нэмэх хэрэг гарч мэдэх юм. Мєнгєний илvvдэл нийлvvлэлт одоо ч, цаашид ч инфляцад халгаатай байсаар байх аж.

Бодлогын хvv 0.5 хувиар єслєє

Монголбанкны захирлуудын зєвлєлийн хурлаар Тєвбанкны бодлогын хvvг 0.5 хувиар нэмлээ. Бодлогын хvvтэй шинээр танилц. 11.5 хувийн хvvг цаашид Монголын банк санхvvгийн сал-барынхан луужин мэт ашиглана. Зээлийн хvv, хадгаламжийн хvvгээ 11.5 хувиар тааруулна. Тєв банкны зvгээс “бодлогын хvvгээ чангаруулах зайлшгvй шаардлагатай” гэж Тєвбанкны Тэргvvн дэд ерєнхийлєгч нь мэдэгдэв. Бодлогын хvv 0.5 хувиар єслєє. Хэрэв бодлогын хvvг єсгєєгvй бол эдийн засагт хямралын салхи сэвэлзэх байжээ


URL:

Сэтгэгдэл бичих