Эрүүл мэндийн салбарын барилгын ажлын явцтай танилцлаа

Эрүүл мэндийн салбарын барилгыг хариуцаж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн, төлөөлөгчид өнөөдөр улсын төсвөөр баригдаж байгаа барилгын ажлын явцын талаар хуралдав.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 304 тоот тушаалаар ЭМЯ-наас ажлын хэсэг гаран ажилласны үндсэн дээр 21 барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх шаардлагатай гэж үзэн гүйцэтгэгч байгууллагуудын удирдлагуудтай уулзаж үүрэг өгчээ.

Иймээс өнөөдрийн хурлаар барилга байгууламжын, угсралтын ажлыг түргэтгэх, чанар аюулгүй байдлыг сайжруулах талаар хэлэлцсэн байна хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих