Ш.Алтантуяагийн хэргийн талаар Монголын ГХЯ мэдэгдэл гаргалаа

index0587treedrfМалайз улсад бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон хэрэг шийдэгдэлгүй олон жилийн нүүр үзэв. Хамгийн сүүлд л гэхэд талийгаачийг хөнөөх тушаал авч биелүүлсэн гэх хоёр цагдааг шүүх бүрэлдэхүүн сулласан гэх мэдээлэл өнгөрсөн долоон хоногт гарав.
Гол сэжигтэн этгээд болох Р.Багиндаг 2008 онд шүүхээс гэм зэмгүй хэмээн сулласанд олон иргэн дургүйцлээ илэрхийлсэн.
Энэ хэргийн үнэн мөнийг олж тогтоолгох, гэмт этгээдүүдэд тохирсон ял оноолгох талаар талийгаач бүсгүйн аав С.Шаарийбуу гуай хөл, гараа хүрэх газраа хүртэл явж, сүүлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж “Монгол Улсынхаа иргэний амийг нэхэх” талаар захидлыг өнгөрсөн нэгдүгээр сард илгээж байсан удаатай.
Харин энэ хэрэгт ГХЯ-наас мэдэгдэл гаргажээ. Үүнд “ГХЯ иргэнийхээ амь насыг балмадаар хохироосон шалтгааны үнэн зөвөөр тогтоолгох, гэмт хэрэгтнүүдэд тохирох ял шийтгэл оноож, гэр бүлийн гишүүдийн сэтгэлийн зовлонг нимгэлэхийн төлөө боломжит бүх арга хэмжээг авч ажиллах болно” гэжээ. Хэргийн тухайд яамнаас Ажлын хэсэг гаран ажилласаар байгаа билээ.

URL:

Сэтгэгдэл бичих