Хятадын электрон худалдаа 1.8 триллион юаньд хүрнэ

index87878702015 онд Хятадын электрон худалдааны хэмжээ 1.8 триллион юаньд хүрэх төлөвтэй байна гэж Хятадын Интернет сүлжээний нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Гао Шиньмин 2-ны өдөр Күньминд нээгдсэн Интернет сүлжээний анхдугаар хурал дээр илэрхийлжээ.

Гао Шиньмин хэлэхдээ, сүүлийн 5 жилд Хятадад электрон худалдаа түргэн хөгжиж байна. Хятадын Худалдааны яамны тоо баримтад харуулснаар, 2012 онд Хятадын электрон худалдааны наймаа тохиролцсон хэмжээ 8.1 триллион юаньд хүрсэн байна. Хятадын электрон худалдааны салбарт эдүгээ ерөнхий болон төрөлжсөн үйлчилгээг хослуулсан борлуулалтын орчин бүрдсэн бөгөөд тусгайлан брэнд бүтээгдэхүүн борлуулдаг зах зээлийн бүтэц буй болсон юм. Зах зээлийн асар том өрсөлдөх хүчинтэй тул эдийн засгийн өөрчлөлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэсэн байна.

Хятадын электрон худалдааны хөгжлийн асуудал болон цаашдын төлөв байдлын талаар Гао Шиньмин хэлэхдээ, тооцоололт ба түгээмэл болох, хөдөлгөөнт сүлжээ зэргийг нэгтгэсэн техникийн хөгжлийн дагуу электрон худалдаа нь цаашид интернет сүлжээний жижиг хүрээнээс тэлэн гарч, уламжлалт аж үйлдвэрлэлд хэрэглэгдэх бөгөөд уламжлалт аж үйлдвэрлэлийг сайжруулахад түлхэц болно гэжээ.

\У\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих