Гурван дүүрэгт залилан хийсэн эмэгтэйг саатуулжээ

527-1349146318db08027334ef3fe6big

Залилангийн олон удаагийн үйлдлээр иргэд, аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан эмэгтэйг цагдаагийн ажилтнууд саатуулжээ. 23 настай энэ эмэгтэй шүүхээс хоёр удаа ял сонсч, өнгөрсөн жил суллагдсан байна.

Тэрээр Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт зочид буудал, дэлгүүр, үйлчилгээний байгууллагад үйлчлэгчээр, айлд хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчээр ажилд ороод 2-3 хоног ажиллан тухайн газраасаа эд зүйлс, мөнгө төгрөг хулгайлдаг байна.

Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Жаргалан” хотхоны оршин суугчийнд хүүхэд асрагчаар ажиллахаар болж, гурав хоногийн дараа унтлагын өрөөнөөс нь алтан бөгж, алтан бугуйвч, хуримын хос бөгж, гар утас, дунд гарын мөнгөн аяганууд, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг нь хулгайлжээ.

Энэ төрлийн залилангийн хэрэгт өртсөн иргэд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандах боломжтой юм байна.

Б.Заяа

Зууны мэдээ


URL:

Нэр: GegeenCom Огноо: 19 May 2015

Lombardad tavidiim bhda

Сэтгэгдэл бичих