Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг томиллоо
“Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нарыг “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилсон байна.
Өмнө нь энэхүү бүрэлдэхүүнд багтаж байсан Ч.Ганболд, П.Цагаан нар огцрохоор өргөдлөө өгсөн билээ.
Үлдсэн нэг гишүүн нь болох Ерөнхийлөгч асан Н.Багабанди ч тэдний араас өргөдлөө өгөх байх хэмээн эх сурвалж хэлсэн байна.
Ж.Цог
Зууны мэдээ
URL: