Халамжит аав

Дуучин BX гэр бүлтэй болсноосоо хойш дорвитой уран бүтээл хийлгүй, чимээгүй байх болсон. Тэрбээр өнгөрсөн онд хөөрхөн охинтой болж, шинэ байрандаа нүүж орсон гээд хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон. Тэрбээр охиноо хараад, эхнэрээ халамжлах гээд завгүй байгаа учир уран бүтээлээ аажуу тайван хийж байгаа гэнэ. Тэрбээр өөрийн facebook хуудсандаа байж байгаад л охиныхоо зургийг, эсвэл охинтойгоо авахуулсан зургаа нийтэлдэг нь түүнд “халамжит аав” гэх нэрийг фэнүүд өгөөд байгаа.

Дуучин залуу өмнө нь “Би гэр бүлтэй болж хувийн амьдралдаа анхаарал тавих шаардлагатай болсон. Тиймээс одоо бүх зүйлийг нарийн бодож төлөвлөдөг болсон. Урд нь би хэдэн төгрөг олоод өөртөө зарцуулдаг байсан бол одоо гэр бүлдээ зориулдаг болсон. Надад маш өндөр хариуцлага ирж байгааг ойлгож байгаа. Тиймээс би уран бүтээлийнхээ хажуугаар охиноо харах, эхнэртээ санаа тавих гээд гэр бүлтэйгээ ихэнх цагаа өнгөрүүлэх болсон” хэмээн хэлж байсан. Түүнийг ийнхүү халамжит аавын үүргийг гүйцэтгэж байхад фэнүүд шинэ уран бүтээл хүлээсээр л байна.

М.Анир


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих