Жүжигчин Г.Эрхэмбаяр: Зууны манлай онигоочин Тэгшээ ах агсан улсад 11 удаа нэг давсан харин би суманд 11 удаа …
Жүжигчний гараагаа Драмын театраас эхлэж урлагын мундагуудын авъяас чадварыг бишрэн хөглөж явсан үеэ тэр дурсах дуртай. Кино урлагт бүтэлгүй, бүтэлтэй, сайн муу олон дүрээр олны танил болж, хошин урлагаар ч бас дамжаад авсан Эрхэмээ эхнэр охин хоёртоо яаж ч, ямар ч завгүй явсан “хамгийн их” зав гаргадаг гэнэ. Амралтын өдөр гэж бараг байдаггүй ч амарсан цагтаа хормогч зүүгээд хийж чадах чадахгүй олон хоолоо холион бантагнах дуртай гэж энгүүн хүүрнэх “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин СТА. Г.Эрхэмбаяртай уншигч таныг уулзуулья.
- Урлаг тэр дундаа хошин урлагаас яриагаа эхлэх үү дээ? Таны бодлоор…
- Ер нь урлаг бол дотроо жанр, төрлөөрөө хуваагддаг ч гэсэн энэ урлагийн тогоонд чанагдаж, болж байгаа хүмүүс кинонд ч, тайзан дээр ч бага гэлтгүй хошин дүр амилуулсан л байдаг. Тиймээс хошин урлагаар дамжаагүй жүжигчин сүүлийн үеийн уран бүтээлчид дунд байхгүй болов уу. Тэгээд ч дэлхий ертөнцийн гэгээн бүхнийг, хайр харуусалтай нь, хар цагааныг нь, хүний амьдралыг гээд бүхий л зүйлийг урлаг л нэгэн мөчид бүрэн бүрэлдэхүүнээр нь харуулдаг болохоор агуу зүйл шүү дээ. Кино урлаг ч бай, тайзны уран бүтээл ч бай, хошин шог ч тэр өөр өөр өнцөгөөс өөр өөр шийдэлтэйгээр хүнд хүргэж чаддаг гэж би хувьдаа боддог
- Кино урлаг гэснээс нилээд хэдэн кинонд дүрээ мөнхөлж амжсан байх аа? Мөрөөдлийн театрынхаа хажуугаар кинонд тоглож амжиж байна уу?
- Тайзны урлагт хүчин зүтгэж Мөрөөдлийн театраа байгуулсан ч гэсэн кино урлагаасаа холдоогүй ээ. Нилээд хэдэн киноны урилга байгаа. Өнгөрсөнөөс гэвэл овоо хэдэн кинонд тоглосон юм байна. “Аз ойрхон”, “Сексийн эрх чөлөө”, “Үлгэрийн хайр”, “Орхидос 2”, Амьдралд тавтай морил гээд нилээд юм бий шүү.
- Эрхэмээ ихэвчлэн ямар дүрд тоглодог вэ?
- Тайзнаа хайр дурлалтай учирсан залуугийн дүрд голлон тоглож байсан. Харин дэлгэцэнд миний царай их өөр гардаг шиг байгаа юм. Дандаа эсрэг дүрд тоглож таардаг.
- Найруулагчид царай зүс, бие хааг нь шалгуур болгож жүжигчдээ сонгодог байх нь ээ?
- Найруулагчид уран бүтээлээ хийж эхэлж байхдаа киноныхоо ерөнхий зургийг гаргаж, түүндээ ямархуу төрх байдалтай жүжигчид тоглохыг ч дүрсэлчихдэг шиг байгаа юм. Тэгээд л тэр дагуу сонгодог байх гэж би боддог. Яагаад ч юм бэ, надад гэр бүл үймүүлж, зугаа цэнгэл хөөсөн хүн, гомо цагдаа гэх мэт дүр ноогдчихдог юм.
- Бүтээсэн дүрүүдээс чинь тантай хамгийн төстэй нь аль нь вэ?
- “Надад өгөөгүй хайр” жүжгийн сохор залуугийн дүр их төстэй. Бусад нь бол тэс өөр. Дүр бүтээх гэснээс би энэ үгийг хэлэхээс их эмээдэг юм. Манай театрт насаараа ажилласан нэгэн ахмад уран бүтээлч “Би өнгөрсөн хугацаанд гол, туслах нийлсэн 100 гаруй дүрд тоглосноос гурвыг нь л бүтээсэн байна” гэж ярьж байсан удаатай. Кино, жүжгийн дүрд тоглох нэг өөр, харин түүнийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээнэ гэдэг бүр ч өөр хэрэг байгаа юм. Би ямар нэгэн клипэнд тоглочихоод “Би нэг дүр бүтээгээд” гэж яривал онигоо болно биз дээ.
- “Надад өгөөгүй хайр” жүжгийн сохор залуу юугаараа тантай адилхан юм бэ?
- Дуу цөөнтэй, өөртэйгээ ярилцдаг нь адилхан. Би ер нь нэг их олон юм яриад байдаггүй, дуу цөөнтэй хүн.
- Бас их бодлогошрох дуртай байх, тийм үү?
- Ганцаараа байж эсвэл ганцаараа алхаж аливаа зүйлийн тухай эргэцүүлэн бодох дуртай.
- Энэ үедээ ихэвчлэн өнгөрснөө дүгнэдэг үү, эсвэл ирээдүйгээ мөрөөддөг үү?
- Өнгөрснөө дүгнэх тохиолдол мэдээж бий. Ихэвчлэн ирээдүйгээ зөгнөж, мөрөөддөг.
- Хамгийн их харамсдаг зүйл юу вэ?
- Залуу байсан болохоор авга өвөөгийнхөө надад ямар их хайртай байсныг ч ухаардаггүй байж. Өөд болоход нь дэргэд нь байгаагүйдээ их харамсдаг.
- Дуу цөөнтэй хүмүүс ихэвчлэн бүрэг байдаг.
- Тийм ээ. Би их ичимхий ш дээ.
- Энэ зан чанар мэргэжилтэй тань зөрчилддөггүй юу?
- Үгүй ээ. Тайзан дээр бол хэн нэгний дүрд тоглож байгаа болохоор ичдэггүй. Анхны тоглолтын өмнө эсвэл жүжигтээ тоглох боломжгүй болсон нэгнийгээ орлон тоглох болсон үед сандардаг. Гудамжинд явж байхдаа найзуудыгаа чанга дуугарахад өмнөөс нь санаа зовох гэх мэтээр ичих тохиолдол гардаг.
- Хүмүүс ичимхий нэгнийгээ шоглох тохиолдол их байдаг шүү дээ. Таныг найзууд тань хэр их шоглож байсан бэ?
- Өө, шоглоно шоглоно. Танил бүсгүйчүүдээ над руу залгуулж “Танилцъя” гэж хэлүүлэх нь наад захын асуудал. Хэдэн жилийн өмнө найзуудтайгаа хамт Алтанбулагийн наадам үзсэн юм. Гэтэл нөгөө хэд маань “Чамайг талбай дээр хүрээд ир гээд дуудаад байна” гэж байна. Би ч гайхсаар наадмын талбайд гартал намайг хуураад барилдуулах гэсэн байгаа юм даа.
- Тэгээд давсан уу?
- Нэг л давсан.
- Өөр барилдах боломж байв уу? Спортоор хэр хичээллэдэг вэ?
- Зөндөө зөндөө. Зун амралтаараа хөдөө их явдаг байсан. Ер нь бол сумын наадамд нэг давна шүү. Онигоочин Тэгшээ ах улсад 11 удаа нэг давсан гэдэг харин би суманд 11 удаа нэг давсан. За за тоглосон юм. Ер нь бол багаасаа “Алдар” нийгэмлэгт чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний 43 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртэж байлаа. Тэгээд л ерөнхийдөө орхигдоод эхэлсэн. Одоо бол спортоор биеийнхээ эрүүл мэндэд анхаараад хичээллэж л байна.
- Спортоор хичээллэдэг хүүхдүүд их хүмүүжилтэй болдог гэж ярьдаг.
- Тийм шүү. Миний хувьд өглөө босоод л холын зайд гүйж, тэр чигтээ “Алдар” нийгэмлэгт очиж бэлтгэлээ хийгээд, өдөр хувцсаа сольчихоод хичээлдээ явдаг байсан. Хичээлээ тарж ирчихээд хоол ундаа хийж, гэр орноо цэвэрлээд л их завгүй өнждөг. Манай секцнээс улсын харцага Ц.Магалжав, улсын гарьд И.Доржсамбуу, Б.Жавхлантөгс нар төрсөн. Тэд ч намайг одоо санадаггүй байх л даа.
- Яагаад заавал жүжигчний мэргэжил сонгосон юм бэ?
- Бусад хүн шиг багаасаа жүжигчин болно гэж огт бодож байгаагүй. Сургуульд байхдаа ирээдүйгээ төлөвлөдөггүй, нисээд л явдаг байсан шиг байгаа юм. Элсэлтийн шалгалт дөхөхөд ангийнхан маань тийм сургуульд орно гэхэд л гэнэтхэн “Нээрээ би чинь ямар сургуульд орох билээ. Би юу хийж чадах вэ” гэж бодож эхэлсэн. Тэгээд нэг өдөр гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар зөвлөтөл ээж минь “Манай өвөө гавьяат жүжигчин Ё.Шаравдоо гэж хүн байсан. “Бөмбөгөр ногоон” театр байгуулагдахад багагүй хувь нэмэр оруулсан гэдэг. Миний хүүд өвлөсөн авьяас байж мэдэх юм” гэж зөвлөсний дагуу мэргэжлээ сонгож байсан. СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцахаар шалгалт өгөөд тэнцдэггүй юм. Ээжийн хэлсэн тэгээд ч энэ мэргэжил миний сонирхлыг маш их татаж байсан болохоор тэнцсэнгүй гээд энэ мэргэжлийг орхилгүй “Зохиомж” дээд сургуульд орж 2003 онд төгссөн.
- Тэгэхээр ээж тань урлагийн хүн болоход нөлөөлсөн гэж ойлгож болох нээ ?
- Дунд сургууль төгсөөд ямар мэргэжил сонгох вэ? гэж их бодсон. Аав намайг цэргийн хүн болгох сонирхолтой байсан. Харин ээжтэйгээ ярилцаж байгаад энэ мэргэжлээ сонгосон доо.
- Аав тань цэргийн хүн үү?
- Тийм ээ. Аав маань Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид жолооч Ц.Ганбаатар гэж хүн бий. Тийм ч учраас цэргийн хувцастай хүн харахаар цаанаа л нүдэнд дулаахан, өөриймсөг санагддаг юм.
- Таны бодлоор найз гэж хэн бэ, та хэр сайн найз байж чаддаг вэ?
- Найз гэж нандин нөхөрлөлийг хэлнэ, миний хувьд маш олон найзтай, итгэл дааж, зовлон жаргалаа хуваалцдаг найзгүй бол амьдралыг төсөөлөхөд бэрх санагдаж байна. Тийм ч учраас нэгэндээ урам өгч, нэгнийгээ хурцалж, хазайхад нь ч хамт байж чадвал найз гэдэг үгний мөн чанар харагдана. Миний хувьд хэр сайн найз вэ гэдгийг найзууд маань дүгнэх байх аа.
- Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
- Охиноо ажиглаад байхад миний бага нас санаанд ордог. Ямар сайндаа л найзууд маань эмэгтэй Эрхэмээ гэж байх вэ дээ. Манай охин их зөрүүд, дуртай юмаа хийж эхлүүлбэл заавал дуусгаж байж санаа амардаг.
- Их үймүүлдэг байв уу?
- Үймүүлэхээс айдаг байсан. Ер нь хөдөлгөөн багатай, дуулгавартай сурагч байсан болов уу. Манайх ам бүл тавуул. Би айлын том. Тийм болохоор нэгдүгээр ангид байхаасаа л гэр орныхоо ажилд тусалж, хоёр дүүгээ асардаг байлаа. Эхнэртэйгээ суух хүртлээ гэр орны ажилд их сайн байсан. Одоо бол ар гэрийн асуудлыг эхнэртээ даатгачихсан.
- Гэхдээ хааяа гарын хоолоо хийж өгдөг биз дээ? Аавууд голдуу л нарийн хоол хийж эхнэр, хүүхдээ баярлуулдаг шүү дээ.
- Хийж өгөлгүй яах вэ. Завтай үедээ эхнэр, охин хоёртоо хоол хийж өгдөг.
- Ер нь хэр халамжтай гэрийн эзэн бэ?
- Цаг зав гаргахдаа маруухан ч, хамт байх үедээ их халамжтай шүү. Эхнэр, охин хоёроо алган дээрээ бөмбөрүүлдэг. Урлагийн ажил гэдэг тогтсон цаггүй байдаг. Өглөө очлоо гэхэд орой хэдэн цагт харих нь тодорхойгүй, зарим үед бүр хонож ажиллах ч тохиолдол гарна.
- Та хүлээцтэй юү?
- Ер нь тайван хүн. Хэр барагтай уурладаггүй. Уурлахаараа ганц нэг үг л хэлдэг. Харин баярлах нь амархан.
- Урлагийнхан баярлаж гомдох нь амархан байдаг гэдэг дээ. Таны бодлоор тэр байдал мэргэжилтэй нь холбоотой юу?
- Жүжигчний мэргэжил эзэмшсэн хүмүү сийн олонх нь мэлхий, хилэнцийн ордынх байдаг гэдэг юм билээ. Тэр үнэн байх. Би мэлхийн ордод төрсөн. Манай театрт гэхэд мэлхийн ордын долоо найман хүн байдаг. Зурхайгаа уншихаар сэтгэлийн хөдөлгөөн ихтэй гэж тодорхойлсон байдаг. Түүнтэй нь холбоотой байдаг ч байж мэдэх юм. Гэхдээ ер нь мэргэжилтэй нь холбоотой байдаг болов уу. СУИС-ийг галзуугийн эмнэлэг шиг гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. Хаалгыг нь татахаар тэнд нэг нь тольтой ярьчихсан зогсож байхад, энд нөгөө нь дуулж, бас нэг нь хөгжим тоглож байдаг болохоор тэр биз.
- Мэргэжлээ хувийн амьдралдаа ашиглана биз?
- Охиныгоо хоол идэхгүй, хичээл номоо хийхгүй үед нь жүжиглэх гэх мэт зөв юманд бол ашигладаг. Охин маань нас бага болохоор итгэчихдэг юм.
- Жүжигчид дүрийнхээ хэлэх үгийг цээжилдэг болохоор нэлээд ой сайтай байдаг байх, тийм үү?
- Ер нь ойр зуурын юмыг бол амархан тогтоочихдог. Миний хувьд анх “Нүцгэн дурлал” жүжгийн голд дүрд тоглохдоо 42 хуудас текст цээжилж байсан. Жүжиг эхлэхээс дуусах хүртэл тайзнаас буудаггүй дүр болохоор тэр. Тэр текстийг утгаар нь цээжилж байсан. Манай ахмад уран бүтээлчид бүр цэг, таслалыг нь орхилгүй цээжилчихдэг. “Зохиогч “Би ч” гэж бичсэн байвал тэр “ч” гэсэн нөхцөлөөр ямар нэгэн утга агуулж байна гэсэн үг. Зохиогчийн хэлэх гэсэн санааг өөрчлөх эрх бидэнд байхгүй. Тиймээс цэг, таслал үлдээлгүй цээжлэх ёстой” гэж бидэнд сургадаг юм. Тийм болохоор аль болох тэгж цээжлэхийг хичээдэг. Манай уран бүтээлчид дунд үгээ их хурдан өөрийн болгодог хүн олон бий. Ганцэцэг эгч гэхэд л нэг удаа уншаад л хэлэх үгээ бүгдийг нь цээжилчихсэн байдаг.
- Жүжигчин болсны дараа шантрах үе гарч байв уу?
- Нэг бус удаа шантарч байсан. Тэр бүрт өөрөөсөө л болсон байдаг. Шинэ уран бүтээл аваад, түүнийгээ амилуулж чадахгүй, өөртөө гутарч, “Яах гэж энэ мэргэжлийг сонгов оо” гээд уйлж байсан үе бий. Ийм үед өөртэйгээ ярилцаж, нэг удаа бүр дэвтэр дээрээ “Чи заавал чадах ёстой” гэж бичиж байсан. Хачирхалтай нь огт чадахгүй, арга эвийг нь олохгүй байсан зүйл жижигхэн учиг олоход л ар араасаа хөвөрсөөр, бүх учир нь тайлагдаж, гарт ордог юм билээ. Тэр бүрт ажлаасаа эрч хүч авч, сайхныг нь мэдэрдэг.
- Таны бодлоор амьдралын аз жаргал юунд оршдог вэ?
- Эрүүл энх байх л аз жаргалын үндэс. Гэр бүлээрээ эрүүл байвал тэгээд л болох нь тэр гэж боддог.
- Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-“Хүний итгэлийг алдахгүй юм сан” гэдэг үгийг өөртөө их хэлдэг. Мөн аливаад сэтгэл ханаж, хүмүүсийн магтаалд ташуурч онгирохгүйг хичээдэг.
- Амьдралын гол зорилгыг тань сонирхвол…
- Харамсах зүйл хийхгүй амьдрах. Өтөлсөн хойноо нарлаад суухдаа өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож таарна. Тэр үед хийсэн бүтээсэн зүйлсээс гадна хэн нэгнийг голд нь ортол гомдоочихсон дурсамжтай байхгүй юмсан гэж боддог. Мэдээж амьдрал юм чинь алдаа оноо байх л биз.
- Жүжигчин СТА Г.Алтаншагайтай хамтраад “Мөрөөдлийн театр”-аа байгуулж өрх тусгаарласан талаар….?
- “Мөрөөдлийн театр” маань өргөжөөд Батаагаа бас “урвуулсан”-ыг хүмүүс мэдэж байгаа. Энэ хугацаанд чамгүй уран бүтээл туурвиж, үзэгч олноосоо урмын үг нэлээд сонссон. Бас ахмад уран бүтээлчид маань ч их туслаж байгаа. Тийм болохоор урам зоригтой эрч хүчтэй ажиллаж байна.
- Танай хамт олон зөвхөн драм гэхгүй шоу драм, кино урлагт ч хүч үзэж эхэллээ. Цаашдаа яг аль чиглэлийг нь дагнаж ажиллах бол?
- “Мөрөөдлийн театр” ямар нэгэн чиглэлд баригдахгүй уран бүтээлээ туурвина. Бид өнгөрсөн зун дахин нэг дэлгэцийн уран бүтээл хийсэн. Ар, араас нь уран бүтээлүүд хийх төлөвлөгөөтэй байгаа.
- Найруулагчдаас кинонд тоглох санал хэр ирдэг вэ?
- Нэлээд ирдэг л дээ, гэхдээ тэр болгонд нааштай хариу өгөөд байдаггүй. Хамгийн гол нь зохиол таалагдах эсэх нь чухал.
- Түүхэн сэдэвтэй уран бүтээл хийх үү?
- Магадгүй таван жилийн дараа сонгодог болон түүхэн уран бүтээл хийнэ. Өнөөдөртөө бол боломжгүй, залуу уран бүтээлч бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Түүнээс биш бүх зүйлийг шүүрч авч чанаргүй бүтээл гаргах бодол алга.
- “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид мөрөөдлийнхөө багахан хэсгийг биелүүлсэн байх аа. Танай тeaтp хэзээ өөрийн гэсэн байртай болох вэ? Энэ бас нэг мөрөөдлийн чинь нэг хэсэг болов уу?
- “Мөрөөдлийн театр”-ын хамгийн эцсийн зогсоол бол том театртай болох зорилготой ажиллаж байна. Драмын театр шиг том театртай болчихоод тэнд нь 100 гаруй жүжигчин ажилладаг гэх мэтчилэн хүний мөрөөдөл агуу. Гэхдээ мөрөөдлийг мөрөөдөж суух биш хэрэгжүүлэх л хэрэгтэй. Үүнийхээ төлөө ч бид ажиллах ёстой. “Мөрөөдлийн театр”-ын нэг уриа байдаг л даа. Бидэнд маргааш гэсэн өдөр байхгүй шүү. Бид өнөөдөр л хийх хэрэгтэй хэмээх уриатай ажилладаг. Энэ маань цэргийнхэнтэй адил зарчмаар ажилладаг гэж ойлгож болно. Цэргийнхэн чинь тушаалаа хойш тавьдаггүй биз дээ.
- Гэр бүлийнхээ талаар төдийлөн яриад байдаггүй шүү дээ. Танай гэр бүлийн талаар сонирхох хүн олон байдаг байх?
- Одоогийн нийгэмд залуу гэр бүлүүд хэрхэн амьдарч байна. Тэр жишгээр л ажиллаж, хөдөлмөрлөөд, ирээдүйнхээ төлөө, охиныхоо сайн сайхны төлөө л зүтгэж явна. Охин маань одоо бага ангид сурдаг.
- Энэ их ажлын хажуугаар цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа
- За баярлалаа. Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье

Их ажлын гараа эхлээд завгүй гүйж яваа энэ залуу “завгүй гэдэг үг бол залхуу хүний үг” харин яаж ажлаа хэрхэн зохицуулж ажиллах нь хүний өөрийн хувийн асуудал. Завгүй байсан ч завыг заавал ар гэртээ гаргах хэрэгтэй гэсэн юм. Өглөөнөөс үдэш болтол, үдшээс өглөө болтол ажиллах жүжигчний амьдрал “Завгүй” гэдэг залхуугийн амьдрал биш харин ч хүн зоноо инээлгэх, оюун санааны баяр баясгалан бэлэглэх их үйлсдээ зүтгэх “завгүй – амьдрал” юм даа. Цаашдын тань уран бүтээлд өндөр амжилт хүсье Эрхэмээ.
Б. Судар-ЭРХ
URL: