Азын дугаараас татвар авахгүй

 

Сүүлийн үед азын дугаараастатвар авах гэж байна гэх мэдээлэл цацагдах болсон. Харин үүнийг Зам, тээврийн яамны Хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Б.Жаргал үгүйсгэлээ. Учир нь иргэдээс дугаар зүүснийх нь төлөө татвар авахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Гагцхүү цаашид дугаарын стандартыг Венийн конвенцид нэгдсний дагуу өөрчлөх асуудлыг тус яамны зүгээс ярьж байгаа аж. Энэхүү стандартад орж, өөрчлөхөөр болбол олон нийтийн ярьдаг азын дугаарыг дуудлага худалдаагаар оруулдаг байх талаар ярилцаж буй юм байна. Ц.Энх /eagle.mn/


URL:

Сэтгэгдэл бичих