Сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сэтгүүлчдийн дунд зарлах уралдааны удирдамж
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээл шалгаруулах уралдаан зарлаж байна.
Нэг: Зорилго:
1.1  Захирагчийн ажлын алба болон түүний харьяа газруудын ажлыг олон нийтэд ил тод, нээлттэй, үнэн зөв хүргэн, нийслэл хотоо хамтдаа хөгжүүлэхэд уралдааны  зорилго оршино.
Хоёр: Уралдааны зарчим:
2.1 Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдийн сэтгүүлчид хамрагдана.
* Телевиз
* Радио
* Сонин
* Сэтгүүл
* Вэб сайт гэх мэт
Гурав. Уралдаан зохион байгуулах газар, бүтээл хүлээн авах
3.1  Уралдааныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хурлын зааланд зохион байгуулна.
3.2 Сэтгүүлчдийн бүтээлийг 2013 оны 10-р  сарын 20-ноос 23-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 601 тоотод хэвлэл мэдээллийн мэргэжилтэн хүлээн авна.  Ирүүлсэн бүтээлд сэтгүүлчийн овог нэр, байгууллагын нэр, бүтээлийн нэр, холбогдох утас тодорхой байх ёстой.
Дөрөв.  Уралдааны хугацаа:
Сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдааныг 2013 оны 09-р сарын 02-ноос 10-р сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байна.
Тав. Тавигдах шаардлага:
5.1  Олон нийтэд ил тод, нээлттэй, үнэн зөв мэдээлэлтэй
5.2  Шинэлэг санаа тусгасан
5.3  Сэтгүүлзүйн бичлэгийн шаардлага хангасан
5.4  Олон нийтийг хотын соёлд уриалан дуудсан
5.5  Шуурхай цаг үеэ олсон
5.6   Телевиз, радиогийн нэвтрүүлэг, мэдээ нь эфирээр цацагдаж олон нийтэд хүрсэн, CD-нд хуулж баримтжуулсан байх.
5.7  Хэвлэл болон сайтын материалыг хэвлэлд гарган олон нийтэд хүргэж, он сар дарааллаар нь хавтаслан, баримтжуулсан  байх.
Зургаа. Шилдэг бүтээлийг дүгнэх:
6.1 Хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар 10-р сарын 24-нээс 26-ны өдрийн хооронд  хэлэлцэн  шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.
6.2 2013 оны 10-р сарын 29-ний буюу Нийслэлийн өдөр хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд шагнал гардуулна.
Долоо. Шагнал урамшуулал:
7.1 Шилдэг мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчдийн бүтээлийг эхний 3 байр, тусгай шагналаар урамшуулна. Нийт шагналын сан 2 сая 200 мянган төгрөг. Хэвлэлийн болон телевизийн гэсэн 2 төрлөөр нийт 6 сэтгүүлчийн бүтээлийг шалгаруулна.
Телевиз, радио                                                Сонин,сэтгүүл, сайт
I  байр  500.000                                             * 1 байр 500.000
II байр  300.000                                             *  2 байр 300.000
III байр 200.000                                             *  3 байр  200.000
7.2 Мөн хэвлэл мэдээллийн чиглэлээр сайн хамтарч ажилласан байгууллагын хоёр сэтгүүлчийг шагнаж урамшуулна.
 Холбоо барих утас, албан тушаалтан:
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн  Утас: 326468
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны угтах ажилтан Утас: 329402
Тайлбар: Захирагчийн ажлын албатай холбоотой мэдээ мэдээлэл, харьяа газруудын жагсаалтыг харахыг хүсвэл www.ubservice.mn хаягт бий. Гэрээт бүтээлүүд шалгаруулалтанд хамрагдахгүй гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих