Хилийн хяналтын албаны байцаагч нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ
ИНЕГ-ын дэргэдэх Цагдаагийн хэлтсээс Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь тэдгээр хүмүүс онц их хэмжээний үнэт эдлэл улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
Тодруулбал Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Ц- нь улсын хилээр 400 орчим сая төгрөгийн монетон эдлэл гаалийн хяналтын гадуур нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг шалгаж байгаа аж.
Тэрээр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 онгоц “Чингис хаан” нисэх буудалд газардахад МУ-ын иргэн О-гийн барааг зорчигчийн хяналтын камераас гадуур гаргасан байна. Улмаар Ц нь ОО-ын өрөөнөөс эмэгтэй хүний саарал өнгийн гар цүнх бусдаас авч гараад өрөөндөө оруулж нуусан аж.
Удалгүй тэрээр гар цүнхийг эзэнд нь дамжуулах үед нь шалгажээ. Гар тээшинд 5.2 кг жинтэй 14К, 565 гэсэн бичээстэй монетон зүүлт, ээмэг, бөгж зэрэг байсан байна. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn“
URL: