Хар салхи 290 хүний амийг “авч одов”
АНУ-ын зүүн нутгаар ээлж дараалсан их хэмжээний хар салхи дэгдэж байгаагаас болж байгалийн гамшигт амь үрэгдсэн хүний тоо огцом өсөж наад зах нь 290 болж мэдээлэгдсэн байна. Зөвхөн Алабама хотод гэхэд л 204 хүн нас барсан мэдээ байна.
Мөн хар салхинд нэрвэгдээд байгаа бусад муж болох Миссисипи болон Теннессид тус бүр 33, Жоржиад 14, Виржиниад тав, Тускалузад нэг хүн үрэгджээ. Мянга гаран хүн шархдаж гэмтсэн мэдээтэй байгаагаас зөвхөн Тускалуза хотод гэхэд 800 хүн гэмтсэн байгаа аж. Энэ муж дахь Плизант Гроу хотод 83 мянган байр сууц, барилга байгууламж сүйдэж эвдэрсэн байгаа гэнэ. Дэгдэж байгаа хар салхины хурд цагт 100-200 милийн хурдтай буюу бараг 300 км.цагийн хурдтай салхилж байгаа гэнэ.
Ийм их хэмжээний хохирол учруулж байсан хар салхи 1974 онд АНУ-д болж байсан бөгөөд тэр үеэр 300 гаран хүн амь эрсдэж байсан түүхтэй юм. Улс оронд нь болж байгаа байгалийн гамшгийн байдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдрөөс гамшиг болсон Алабама мужид очих юм байна.
М.Наст
URL: